Х.Намуунаа: Амьдралд салж нийлэх юм зөндөө л байдаг шүү дээ

“MIXX”-ийн залуучууд Монголын сайхан бүсгүйчүүдээр гоёж байсан нь саяхан. Жүжигчин П.Шүүдэрцэцэг Темпо, Х.Намуунаа Гүнчээ гээд л. Тэднийг урлагийн сайхан хосууд хэмээн ярих хүмүүс ч олон байлаа. Даанч хосууд  нуруугаа харуулан салцгаагаад багагүй хугацаа өнгөрчээ.  Энэ тухай Шүүдрээ “Хэн нэгнийг алдахаас бүү ай, туршлага болох гэж ирсэн хүмүүс л алдагддаг, харин насан туршдаа байх гэж ирсэн заяаны хүн чинь нэг өдөр ирээд л дахин хэзээ ч хаашаа ч явахгүй” хэмээн сэтгэгдлээ үлдээсэн нь Темпо “туршлага” байсныг харуулаад авав уу гэлтэй тайлбар байлаа.

Харин өчигдөр Намуунаа өөрийн бүтээсэн уруулын будагны талаар бүсгүйчүүдтэй фейсбүүкийн “шууд” ярилцлаганд орлоо. Энд баяр хүргэсэн үгс бүхий сэтгэгдлүүд их ирсний дээр Гүнчээгээс салах болсон шалтгааныг зарим нэгэн сониуч нөхөд асууж амжлаа. Харин Намуунаа “амьдралд салж нийлэх юм  зөндөө л байдаг шүү дээ. Энэ тухай асуухгүй байхыг хүсье” хэмээх эелдэгээр анхааруулсан юм.

537297_703909649627229_1729325206_n388638111201605170041


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй