Бидний амьдралыг хөнгөвчлөх гайхалтай санаанууд

Гэр ахуйн аливаа бүтээгдэхүүнийг сонирхолтой, бүтээлч хандлагаар гаргасан олон дизайн бий. Эдгээрийн алиныг ч гэсэн хэрэглэхэд ойр төдийгүй хялбар бас загварлаг байдаг. Бүх зүйл дээр бүтээлч өнцгөөс төвлөрч бүхнийг өөдрөгөөр харж чадвал шинэ санаа төрөх шиг амархан зүйл гэж үгүй. Ингээд сонирхолтой бүтээлүүдтэй танилцацгаая.

1. Тос, давс болон перецний савны цуглуулга

Peleg Design – аас өдөр тутмын амьдралд хэрэгтэй олон сонирхолтой бүтээгдэхүүнийг худалдаанд гаргадаг. Тэдгээрийн нэг нь олив эсвэл наранцэцгийн тос болон давс, хар перецний савлагааны энэхүү цуглуулга юм.

01

02

2. Хан боргоцой хэрчигч

OXO компаниас гаргасан зэвэрдэггүй ган болон силикон материалаар хийгдсэн ханборгоцой хэрчигч. Үнэ нь $20 ам.доллар байдаг ажээ.

03

04

3. Цэвэрлэгч гель

Ахуйн цэвэрлэгээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Cyber Clean компани Герман, Их Британи болон Дани зэрэг олон оронд салбартай. Цэвэрлэгч гель нь савлагаанаасаа хамаарч харилцан адилгүй үнэтэй ба нян бактерийг 99.9% арилгадаг.

05

06

4. Хэмжээ заагчтай USB Flash Drive

АНУ-ын Lexar Media, Inc. компани төрөл бүрийн мемори карт болон USB флэшний үйлдвэрлэл худалдаа явуулдаг. Зарим бүтээгдэхүүн нь флэшин дээрээ хэмжээ заагчтай байдаг. Энэ нь хэр их зай үлдсэнээ заавал компьютерт залгалгүй мэдэх боломжийг өгнө.

07

5. Fixie пицца зүсэгч

Унадаг дугуй хэлбэртэй Fixie пицца зүсэгчийг DOIY Design – аас гаргадаг. Компаний бүтээгдэхүүнүүд нь дэлхийн 30 гаруй оронд худалдаалагддаг.

08

09

6. Хүнсний бал

Хүссэн хоол хүнс болон амттанаа чимэглэхэд тань туслах CinniBird Spice Pen нь Унгарын OLIARTS Studio – гийн онцлох бүтээгдэхүүний нэг юм. Хэрэглэхэд хялбар энэ баландаа шанцай, яншуй, паприканаас эхлэн какаоны нунтаг, элсэн чихэр зэргийг хийн хүнсэндээ өнгө нэмэх боломжтой.

10

11

7. Унадаг дугуйтай хүүхдийн тэрэг

Taga – аас гаргадаг хүүхдийн тэрэгний маш олон загвар бий. Голланд, АНУ-гаас гадна Европын олон оронд салбартай шинэлэг бас авсаархан хүүхдийн тэрэгний загваруудыг вебсайтаар нь орж сонирхоорой.

12

13

8. Хундага тогтоогчтой хулсан гамбанз

The Joseph Nogucci Brand – аас гоёл чимэглэлийн зүүлт, бугуйн цагнаас гадна ахуйн хэрэглээний чамин бараа бүтээгдэхүүнийг худалдаанд гаргадаг. Хулсаар хийсэн гурван гамбанзтай Toscana Bamboo Dining Board Set нь $98 ам.долларын үнэтэй.

14

9. Greenbo цэцгийн сав

The Greenbo Planter цэцгийн савыг дизайнер Miki Ganor загварчилжээ. Нарны хэт ягаан туяанаас хамгаалагдсан материалаар хийгдсэн цэцэгний савыг хаана ч тогтоон хэрэглэж болдгоороо онцлогтой. Хоёр төрлийн хэмжээтэй бас 10 өнгөний сонголттой ажээ.

15

10. USB – ээр цэнэглэгддэг зай

Дахин цэнэглэгддэг зайны загвар улам боловсронгуй болж USB холболттой болжээ. Жил бүр 15 тэрбум зай хог хаягдал болдог. Тэгвэл дахин цэнэглэгддэг энэ зайг хэрэглээнд нэвтрүүлснээр энэ тоо нэлээдгүй багасах юм. USB холболттой зайг Английн Moixa Energy компаниас гаргадаг.

16

11. Тавцан нь сунадаг ширээ

Дизайнер Peter Carlson – ийн танилцуулж байгаа энэ ширээ амралтын өдрөөрөө алжаалаа тайлахад тань туслах болно. La Vela II хэмээн нэрлэсэн ширээг эвэрлэг модоор хийжээ.

17

12. Цаг, хоногоор түгжигддэг сав

Жирийн хуванцраас гурав дахин нимгэн материалаар хийгдсэн Ksafe – ийн энэ бүтээгдэхүүн бүтээлч байдлыг тань нэмэх шидтэй. Хүнснээс гадна гар утсаа ч түгжих боломжтой энэ саванд тухайн зүйлээ хийгээд цагийг нь тохируулан түгжчихсэн л бол цагаа дуустал онгойно гэж байхгүй.

18

19

13. Ухаалаг төхөөрөмжинд зориулсан гар

20

21

Ухаалаг гэсэн тодотголтой технологийн ямар ч бүтээгдэхүүнтэй утасгүй холбогдож ажилладаг энэ гар 87 товчлууртай. Усны хамгаалалттай бас авч явахад авсаархан бөгөөд Bluetooth 3.0 холболттой ажээ.

14. Goat Mug кофены аяга

22

23

Халуунаа хоёр цаг барих боломжтой Goat Mug зөөврийн аяга орчин үелэг бас загварлаг шийдэлтэй болжээ. Шингэн нь асгарахгүй гэдгийг 100% баталсан ба BPA – гүй эко материалаар хийгдсэн ажээ. Аяга дөрвөн өнгөний сонголттой бөгөөд арьсан гэр нь суурь нь болдог.

15. KitchenAid хэрчигч

24

25

АНУ-ын Whirlpool Corporation – ийн дэлхийд нэр хүндтэй гэр ахуйн brand нь KitchenAid юм. Компаний үйл ажиллагаа 1919 оноос эхэлсэн түүхтэй ба 100 орчим жил эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөх бүтээлч санаа бүхий олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргасаар байна.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close