Гутлаа гэрийн нөхцөлд загварлаг болгох арга

Урин дулаан цаг болж шүүгээгээ шинэхэн хувцасаар сэлгэх хүсэлдээ автсаар л байна уу? Тэгвэл түр азнаарай. Танай гэрт байж л байдаг тэгсэн хэрнээ хэний ч тоож хардаггүй гутлаа зөвхөн өөртөө зориулсан цорын ганц гоёлыг урлаж болно. Загварлаг хэрнээ хийхэд амархан дараах аргуудыг сураад авчихсан байхад илүүдэхгүй шүү.

1. Өнгөө алдсан сандаалаа гоёмсог харагдуулмаар байна. Сандалынхаа урд хэсэг рүү шүршигчээр шүршиж, өнгийг нь өөрчлөх боломжтой. Хэмнэлттэй бас аюулгүй.

01

02

2. Танд эрээн даавуу, цавуу болон цацаг байхад хангалттай. Та эдгээр зүйлсийн тусламжтай өмсөхөө больсон өндөр өсгийтөө өөрчлөх боломжтой. Даавуу дээрээ цавуугаа түрхээд гутал дээрээ наа. Дараа нь цацгаа гутал дээрээ наах хэрэгтэй.

03

04

3. Энгийн нэгэн кейтээ өвөрмөц болгомоор байна уу. Тэгвэл танд даашинз зэрэгт ашигладаг төмөр шигтгээнүүд тус болно. Та шигтгээ дээрээ цавуугаа түрхээд кейт дээрээ наахад л хангалттай.

05

06

4. Хэрэглэхээ больсон урт ээмгээ гутал дээрээ сайтар наах хэрэгтэй.

07

08

5. Гоёлын хувцас дээр ихэвчлэн байдаг пластик гоёлыг та гутал дээрээ наахад гутал тань өвөрмөц бас давтагдашгүй харагдах болно.

09

10

6. Цагаан кейтээ хүссэн шүршигчээрээ шүршиж, өнгийг нь өөрчлөх боломжтой.

11

12

7. Энгийн загвартай өндөр өсгийтөө ганцхан гинжний тусламтай тансаг харагдуулах боломж бий.

13

14

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close