in

БурууБуруу Зөв, ГоёЗөв, Гоё ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн Арай ч дээАрай ч дээ

“Өгзөг” хочит Баярмаагийн ээлжит төрх олны дургүйцлийг хүргэв

Цахим ертөнцөд “Өгзөг” Баярмаа нэрээр танигдсан Б.Баярмааг сошиал хэрэглэгчид илүүтэй танина. Өгзгөндөө лаазтай кола хавчуулсаар олны анхаарлыг татcан түүний lifestyle хэт задгай имижтэй, дэндүү өөрийнхөөрөө гэж хүмүүс багагүй шүүмжилдэг.

Б.Баярмаа фитнессээр хичээллэдэг ч сошиал ертөнцөд орон зайгаа хадгалж, хагас нүцгэн зураг, тэр дундаа өгзгөө гайхуулсаар дагагчдын тоо нь өссөөр буй. Орчин цагийн гоо сайхны хэмжүүр цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөх бүр нарийн бэлхүүс, том өгзөг, зузаан уруулны трэнд яг л Баярмаагийн шинж мэт. Хажуугаар зохиол бичнэ, видео хийнэ. Сошиал медиа түүний үндсэн ажил мэт харагддаг.

Элдэв үйлдлээрээ үргэлж олны анхааралд байдаг тэрээр өөрийнхөө бүх хөмсгийг хусжээ.

“Хөмсөгөө бүгдийг нь хусаж үзмээр санагдаад” гэсэн тайлбартайгаар дараах зургуудыг өөрийн цахим хуудсанд оруулсан байна.

Тэрбээр өөрийнхээ нүцгэн зургийг олон нийтийн сүлжээнд байршуулдаг хэмээн ихээхэн шүүмжлүүлдэг нэгэн. “Эмэгтэй хүний бие галбир бол гоо үзэсгэлэн. Энэ гоо үзэсгэлэнг оюун ухаанаараа чимээд, зураг болгож, дэлгэж байгаа нь урлагийн бүтээл юм.

Өөрөөр хэлбэл, цахим орчинд нийтэлж буй зургууд маань зүгээр нэг нүцгэн эмэгтэйн биеийн зураг биш, миний бүтээсэн гоо зүйн бүтээл. Би гадуур явахдаа, бусадтай уулзахдаа биеэ ил гаргасан хувцас өмсдөггүй. Үргэлж сул чөлөөтэй, биеийнхээ бүх хэсгийг далдалж хувцасладаг. Харин дэлгэцийн өмнө гоё ганган байж, надад урлагийн мэдрэмж, чадвар бий гэдгийг харуулахыг хичээдэг.

Мөн хүмүүсийн нүдийг баясгаж, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг зорьдог. Харин энэ хүсэл сонирхлыг минь амьдралынхаа хором, мөч бүхнийг хамт өнгөрөөх хүн минь ойлгохгүй бол утгагүй. Тэр хүн миний үг, үйлдэл, үзэл бодол бүхнийг хайрлаж, намайг яг байгаагаар минь хүлээж авдаг” хэмээн тайлбарлажээ.