Хөмсөг шивүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хөмсөгөө шивүүлснээр гоё сайхан, цэвэрхэн цэгцтэй харагдахаас илүү цаг хэмнэх сайн талтай гэнэ. Өглөө ажлаасаа хоцрох гээд яарч байсан үед хөмсөг будна гэдэг бол яг л уран зураг зурахтай адил болдог шүү дээ. За тэгээд, замдаа машинд, таксинд будчихна гээд хам хум гэрээс гарсаны дүнд хоёр өөр хөмсөгтэй өдрийг өнгөрөөх энүүхэнд. Энэ асуудлаас гарах гарц нь хөмсөгөө шивүүлэх байдгийг “зовлон”-г үзсэн бүсгүйчүүд зөвлөж байна. Гэхдээ та хөмсөгөө шивүүлэх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай.

1. Та 16 нас хүрсэн байх шаардлагатай

01

Гоо сайханчид өсвөр насны охидын хөмсөг шивэхээс татгалздаг байна. Учир нь хөмсөгний шивээс гоо зүйн талаасаа нас ахиах тусам илүү тохиромжтой гэж үздэг байна.

2. Сарын тэмдэг ирсэн үед шивэх боломжгүй

02

Хөмсөгийг сарын тэмдэг ирсэн үед эсвэл бүрэн дуусаагүй байхад шивдэггүй байна.

3. Жирэмсэн ээжүүдэд аюултай

03

Тонус өгч ураг зулбах магадлал өндөр байдаг тул жирэмсэн ээжүүдэд хөмсөгөө шивүүлэх хориотой байдаг аж.

4. Согтууруулах ундаанаас татгалзаарай

04

Шивээс хийлгэхээс дор хаяж хоёр хоногийн өмнө согтууруулах төрлийн ундаа уухгүй байхыг зөвлөе. Согтууруулах төрлийн ундаа судас тэлдэг учраас сөргөөр нөлөөлдөг байна.

5. Хөмсөг шивүүлэхэд 7-14 хоног “зарцуулна” гэдгийг бүү мартаарай

05

Хөмсөгөө шивүүлсний дараа 7 хоног ус хүргэхгүй, өдрийн 3-н удаа вазелин тос түрхээрэй. Та хөмсөгөө шивүүлэхээр шийдсэн бол 7-14 хоногийг түүнд зориулна гэдгийг бүү мартаарай. Учир нь эхний шивэлтийн дараа хэр сайн өнгө нь тогтсоноос хамаарч дахин нэгээс хоёр удаа гоо сайхны салоныг зорих шаардлагатай болдог байна. Хөмсөг шивүүлсэний дараа тав нь энд тэндээс унаж шивээсний өнгө 2 өөр болдог учир өнгө тодруулах шаардлагатай аж. Шивсэний дараа 7-14 хоногийн дотор давтанд ордог байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close