П.Анужин: Алдагдсан гэх бичлэгийн бай нь би , “Намын бага” хурал байжээ

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хамт хөтлөлцөж байсан Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, “Херо интертаймент”-ын уран бүтээлчдийн хамтын бүтээл гэж олзуурхаж ирсэн юм. Харин өнгөрсөн өвөл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар бичлэг алдагдаж, олон нийтэд цацагдсанаар П.Анужин “Херо интертаймент”-ынхнаас зам салахад хүрээд буй. Тэгвэл тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь тодорхой болжээ. МАН-ын Бага хурлын гишүүн тэрбээр улс төрийн хүрээнд дэмжигчтэй болсон нь сонгуульд өрсөлдөх “виз”-тэй болоход нь нөлөөлсөн гэж үзэх хүмүүс олон байх ажээ. Тэрээр өнөөдөр өөрий цахим хуудаснаа өнөө алдагдсан бичлэгийн талаар ийм мэдээлийг тавьсан нь олны “овоо хараанд” өртлөө. Үүнийг бүрэн эхээр нь хүргэвэл:  

Сэтгүүлч Б.Ганчимэгийн асуултанд 5 сарын дараа хариулав. Алдагдсан гэх бичлэгийн бай нь би , “Намын бага” хурал байжээ. Намын бага хурал дөхөж байгаа нь мэдрэгдэж байна. Хамтран уран бүтээл хийж байсан газарт маань “том бүлэглэл” орж бичлэг алдлаа гэж байсан. Энэ удаа өөрсдөө тараахаа заналхийлэн бичлээ. Хүн уншимгүй үгээр өөрийн утасны дугаараас ил тод бичсэн байна бил ээ, түүнийг энд тавьчих муухай биз ээ. Өнөөхийг нь манай намын нэр бүхий эрэгтэй улайран тарааж явна өнөөдрөөс. Нэрийг нь биччих гэхээр “гишүүн” бөгөөд ахиад дэвших гэж яваа…, замд нь ерөөл өргөж, эр хүнийг давж ухаан заая! Тэгээд ч “журмын нөхөр” гэж үг бий.

Бичлэг энэ тэр зарсан нь мөнгөжиж, тараасан нь хожоо гаргаж байгаа бол буян хийж байгаа л юм байна гэж бодож сууна. Дүрс сүүдрийг нь зараад амьтан хүн хоолтой, сэтгэл тэнүүн явж байгаа бол болоо болоо. Хэдэн өдөр шуугиад, дайрч доромжилдог юм байна лээ. Балбуулж балбуулж, тэгээд өөрийгөө толинд харахаар “хөөрхий” минь байдгаараа байж л байх юм байна лээ.

Дайрч дайлсан хүн бүхэнд баярлалаа гэмээр санагддаг юм билээ тодорхой хугацааны дараа. Ямар их хат суулгаж, ямар их ууч сэтгэлийг үүсгээд явсанаа тэд төсөөлөхгүй ээ. Хат, тэвчээр гэдэг чинь ном уншаад, эрхэлж суугаад эсвэл мөрөөдөөд олчихдог зүйл биш юм билээ.

Бичлэг тарааж байгаад бага хуралд нь “алаад” өгнөө гэж бодож байгаа бол, би улсаа худалдаж, амьтан хүн хохироож, худал ярьж, хор найруулж, хулгай хийгээгүй болохоор эв эгц хуралдаа суучихна гэдгээ хэлчихье! Надад үнэн буй!

П.Анужинг байгаагаас нь гоёчилж ойлгох хэрэггүй ээ. Уйлж, уурлаж, хайрлаж, итгэж, гэнэдэж бас цэлмэн уужирч чаддаг зүгээр л нэг эмэгтэй. Хүн бүхэнд ийм чанар бий хүрэл зүрхтэй л биш бол. Гэлээ гээд энэ талаа хүн бүхэнд харуулж үзүүлээд явдаггүй, хүн гэдэг чинь нарийн нандин зүйлээ итгэж найдаж байгаа улсдаа л нээдэг. Түүнийг нь хулгайч лугаа бичээд, эцэст нь сүрдүүлэн дарамталж, амьдрах аргаа хийж буйг юу гэлтэй бил ээ!

Би сайлуулах гэж хичээдэг хүн биш, тийм ч учраас шүүрэн шанага адил сэмэртлээ хэлүүлж, бичүүлж буй өнгөрсөн он жилүүдэд гүдэсхэн яваад ирсэн. Нэг ч хэвлэл, сонинтой хаалтын гэрээ хийгээгүй, мөн төлбөртэй яриа, нэвтрүүлэгт орж үзээгүй ээ! гэж бичжээ. 

Эх сурвалж: Photonews.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй