Жүжигчин Ууганаагийн гэргий олныг гайхашруулав

Жүжигчин Э.Ууганбаяр тэргүүтэй ангийнханы ээлжит уран бүтээл болох “6 дахь хүсэл” уран сайхны кино саяхан нээлтээ хийсэн. Үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндсөн сайхан бүтээл болж гэх магтаалыг мэргэжлийнхэнээс сонссон “Найзууд” уран бүтээлийн нэгдлийн залуус үүнд багагүй урамшсан гэдэг.

Тэгвэл сургуулиа төгсөөд тэр бүр мэргэжлээрээ ажлалгүй, гэрийн эзэгтэйн үүргийг гүйцэтгэсэн Ууганаагийн гэргий Б.Уянга тус киноны гол дүрийг чадварлаг бүтээсэн. Тиймээс ч түүнийг одоо л сурсан мэдсэнээ харуулж, мэргэжлээрээ тууштай ажиллах нь хэмээн харж хүлээж байсан хүмүүст Б.Уянга нэгэн гайхаш төрүүлэм мэдээллийг өгчээ.

Тэрбээр өөрийн хамгийн ойрын үед хийхийг хүч буй зүйлээ хүүхэд төрүүлэх хэмээн ярьсан байна. Хоёр хүүгийн аав, ээж болсон залуус одоо хөөрхөн охинтой болохыг хүсч буй сурагтай.

Эх сурвалж: mnews.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close