Адриана Лима лааны тосон ихэртэй боллоо

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй загварын шоу болох Викториа Секретийн тайзан дээр хамгийн олон жил алхаж буй супермодель, дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн нэг Адриана Лима алдарт Мадам Тюссейн музейд өөрийн лааны тосон ихэртэй болжээ.

02

Тус музей алдартануудын лааны тосон барималыг өөрсдийнх нь өндөр, биеийн бодит харьцаагаар бүтээдэгээрээ алдартай. Гэхдээ музейд байршихын тулд жуулчид тухайн алдартаны зөвхөн лааны тосон барималыг харах гэж мөнгө төлж, зорьж зургаа авахуулах хэмжээний алдартай, олон улсын хэмжээнд нэн ялангуяа жуулчдын дунд танигдсан, нэр нь бренд болтлоо алдаршсан байх ёстой гэх мэт маш өндөр шалгуур тавигддаг.

08

Ийм учраас музейд Мерилин Монро, Анжелина Жоли, Бред Питт, Чарли Чаплин, Барак Обама гэх мэт дэлхийн хэмжээний хүн бүрийн сайн танил улс төр, урлаг соёлын одууд заларсан байдагийн дунд үзэсгэлэнт Бразил бүсгүй Адриана ийнхүү нэмэгджээ.

07

Адриана Лима: – “Мадам Туссей музейн хүмүүс над руу залган энэ саналыг тавихад би үнэхээр цочирдсон! Үүнийг сонсоод миний хамгийн түрүүнд асуусан асуулт гэвэл, хэн энэ санааг анх гаргасан тухай байсан юм. Хариултыг нь сонсоод би бүр ч мэл гайхсан! Мадам Тюссейн цахим хаягаар олон мянган хүн миний барималыг тэнд байршуулах талаар санал хүргүүлж, хүссэн байсан. Үүнийг сонсоод би уйлах шахсан. Тэнгэр минь, миний шүтэн бишрэгчид надад ийм их хүндэтгэл үзүүлсэн байна шүү дээ. Энэ бол олон жилийн туршид намайг дэмжиж, тусласаар ирсэн хүмүүсийн надад барьж буй бэлэг билээ.”…

06

“Би өндөр өсгийт дээр яг ийм позтой бараг гурван цаг зогссон. Музейн ажилчдыг би ажилаа санасандаа хүртэл гүйцэтгээсэй гэж хүссэн учраас маш их тэвчсэн шүү. Тэд миний биеийн бүхий л хэсгийг нарийн хэмжсэн. Гэхдээ үр дүн нь үнэхээр гайхалтай, тэр яг л над шиг харагдаж байна! Би түүний царайг хараад, хөөх чи надтай ямар адилхан юм бэ гэж уулга алдсан” хэмээн тэр ярьсан байна.

0

Лааны тосон барималыг алдартануудын биеийн бодит хэмжээгээр хийдэг учраас үзэсгэлэнт гоо бүсгүйн барималыг хийхэд нилээд хүнд байсныг музейн ажилчид ярьсан байна. Түүнээс гадна тус музейд Наоми Кемпбелл, Хайди Клум нарын супермоделиудын баримал бий.

04


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!