Сексээс илүү таашаал өгдөг гайхалтай зүйлүүд

Хүн болгоны амьдралыг харах өнцөг түүнээс авах таашаал өөр. Гэвч хамгийн сайхан таашаал гэвэл байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бас зүрх хайраар бялхан, сэтгэлдээ амар амгаланг мэдрэх тэр мөчийг гэж би хэлнэ.

Энэ амьдралд цээж дүүрэн амьсгалах нь хүртэл алдаж боломгүй алтан хором байдаг. Тэгвэл таны анзаараагүй ч байж мэдэх гайхалтай агшин ч бас бий.

Хэсэгхэн ч гэсэн анзааралгүй өнгөрүүлсэн амьдралын давтагдашгүй хормуудаа нэхэн санацгаая.

01
♥ Таагүй цаг агаартай өдөр хаашаа ч гаралгүй орондоо өнжих шиг сайхан зүйл үгүй…

♥ Хааяахан нэг ядарсан үедээ нуруугаа зөөлөн маажуулах гоё.

♥ Шүдний завсар шигдсэн хүнсний зүйлээ чигчилж чигчилж гаргасны дараа ямар байдаг вэ?

02
♥ Тэгвэл өлссөн үед зөөгч захиалсан хоолыг чинь авчрахыг алсаас харах тэр агшныг юутай ч зүйрлэмгүй…

♥ Дүн өвлийн нарлаг өдөр цонхоо онгойлгон цээж дүүрэн амьсгалах бас нэгэн жаргал…

♥ Унтмаар байвч нойр хүрэхгүй хөрвөөх хэцүү ч нэг л мэдэхэд гүн нойрондоо дугжрах бас л гоё.

03
♥ Хэн нэгнийг инээхэд хамт байгаа бүх хүн дагаж инээх тэр мөч үнэхээр гайхалтай.

♥ Сайхан амарсан өдрийн маргааш ямар байдаг вэ? Гайхамшгаар дүүрэн тэр өдрийг өдөр болгон угтаарай.

♥ Угаасан хувцасаа тохох зууртаа угаалгын нунтаг эсвэл зайлагчийнх нь зөөлөн үнэрийг үнэрлэдэг үү? Бас гадаа тохож хатаасан хувцасны үнэрийг юутай ч зүйрлэмгүй.

04
♥ Хүйтэн орчин тухгүй байдаг. Ялангуяа ажил дээрээ даарч даарч дулаахан гэртээ ирэх шиг жаргал гэж хаа байх вэ?

♥ Жолоо барьж яваад гэртээ орохынхоо өмнө ФМ – ээр дуртай дуугаа санамсаргүй сонсох бас л сайхан…

♥ Халууцаж халууцсаны дараа хүйтэн шингэн залгилах ямар гоё вэ?

05
♥ Ачаалал ихтэй өдрийн дараа халуун ваннанд орж алжаалаа тайлах тэр мэдрэмж…

♥ Бас зүрхшээж байсан ажлынхаа ард гарч сая нэг амьсгаа авах тэр таашаал…

♥ Эцэст нь амьдралын тань хором мөч бүхэн аз жаргалаар бялхаж байг.

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close