Дэлхийн хамгийн жижигхэн улс орнууд

Тусгаар тогтнолоо зарласан эдгээр улс хэдий жижигхэн газар нутагтай ч хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын тоонд ордог ажээ. Зарим орон 1000 орчим хүн амтай бол зарим нь ердөө 30 км үргэлжилсэн замтай. Хамтдаа Cheap Flights – аас гаргасан хэдэн сая биш ердөө хэдхэн км.кв талбайтай бас хэдэн зуугаас хэдхэн мянган амтай дэлхийн хамгийн жижигхэн 10 оронтой танилцъя.

10. Гренада – 344 м.кв газар нутагтай

01

Тринидад Тобаго болон Венесуэлтэй ойр оршдог энэ орон 110.000 гаруй хүн амтай. Хар болон цагаан элстэй 45 арлаас сонгон амрах боломжтой. Жуулчдын сонирхон очдог газар нь түүхэн нийслэл хот St. George’s болон Kick’em Jenny гэдэг сонирхолтой нэртэй галт уул ажээ.

9. Малта – 316 км.кв газар нутагтай

02

Хүн ам хамгийн шигүү суурьшсан энэ орон Италийн өмнөд хэсэгт байдаг ба 415.000 орчим хүн амтай. Шумбахаа ирэх хүмүүс олон ба живсэн хөлөг онгоцны сэг олон байдаг. Нохойн The Maltese үүлдэрээрээ алдартай.

8. Мальдив – 298 км.кв газар нутагтай

03

Мальдив 395.000 орчим хүн амтай. Исламын шашиныг хүндэн дээдэлдэг болохоор резортоос бусад газарт алкохол хэрэглэхийг хориглодог. Нийт 1190 жижиг арлаас бүрддэг Мальдив нь Энэтхэг болон Шри Ланкийн өмнөд хэсэгт бий.

7. Сент Китс болон Невисийн Холбоот Улс – 261 км.кв

04

Энэ орон Пуэрто Рикогийн эрэг орчмын бүлэг арал дээр байдаг. Чихрийн нишингийн тариалан эрхэлдэг байсан талбайдаа тансаг зочид буудал болон амралтын газар олноор барьсан нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Шумбахаар очих жуулчид олон байдаг гэнэ.

6. Лихтенштейн – 160 км.кв газар нутагтай

05

Швейцарь болон Австрийн дунд оршдог Liechtenstein 38.000 орчим хүн амтай. Нэг хүнд ноогдох ДНБ – ийнхээ хэмжээгээр дээгүүрт ордог энэ орны төрийн тэргүүн нь хунтайж байдаг. Аялал жуулчлалаар энэ орныг зорихыг хүсвэл Швейцариас нисч очсон дээр ажээ.

5. Сан Марино – 61 м.кв газар нутагтай

06

Улс доторх улсын нэг Сан Марино Италийн газар нутагт бий. 33.000 гаруй хүн амтай энэ орон дэлхийн хамгийн баян орны нэг. Вашингтон хотын газар нутагт Сан Мариног гурав багтаасантай тэнцэнэ. Дарс, бөс бараа, тавилга болон керамик эдлэлийн томоохон экспортлогч юм байна.

4. Тувалу – 26 км.кв газар нутагтай

07

Фижи аралтай ойр байдаг Тувалугийн далайн төвшнөөс дээш хамгийн өндөр цэг нь 4.5 метрт бий. 11.000 орчим хүн амтай ба ердөө 30 км үргэлжилсэн замтай.

3. Науру – 21 км.кв газар нутагтай

08

Шүрэн арал дээр байдаг Науру нь 10.000 орчим хүн амтай. Хавай болон Австрали тивийн хооронд байдаг ба фосфатын экспортлогч орон юм. Хүн амын 93% нь Науру хэлээр ярьдаг бол худалдааны хэл нь Англи юм.

2. Монако – 2 км.кв газар нутагтай

09

Хүн ам хамгийн шигүү суурьшсан бас нэгэн орон бол Монако юм. 38.000 орчим хүн амтай энэ орон тэрбумтныхаа тоогоор дээгүүрт бичигддэг. Тансаг зэрэглэлийн казино болон зочид буудлаараа гайхагддаг. Мөн автын Monaco Grand Prix уралдаанаараа алдартай орон юм.

1. Ватикан хот улс – 0.44 км.кв газар нутагтай

10

Италийн Ром хотын газар нутагт байдаг Ватикан бол дэлхийн хамгийн жижигхэн орон юм. 900 хүн амтай энэ орон 1929 онд Италиас тусгаар тогтножээ. Эндэхийн музейн үзмэрт дэлхийн нэн ховор урлагийн бүтээлүүд хадгалагддаг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй