«Авьяаслаг британичууд» шоуны шүүгчдийг хэлэх ч үггүй үлдээсэн илбэчин цэрэг

Илбэнд дургүй хүн гэж хаана байх вэ? Хэдий хэрхэн явагддагийг нь мэддэг ч сонирхохгүй өнгөрөхийн аргагүй байдаг шүү дээ. Энгийнээр хэлэхэд бараг хүн бүр л тэрхүү арга мэхэнд нь хууртагдахдаа дуртай байдаг.

Тэгвэл 25 настай цэрэг Richard Jones – ийн үзүүлбэр танд ямар санагдах бол…? Илбийн урлагт бие даан суралцсан тэрбээр багаасаа илбэчин болохыг мөрөөддөг байжээ.

Шүүгч Amanda Holden түүнийг энэ жилийн шоуны ялагчаар тодорно хэмээн мөрий хүртэл тавьсан гэнэ.