Фейсбүүкчид Э.Оюунболд Арслангийн зурганд “хайр” зарлав

22-хон насандаа Монгол улсын Арслан цол хүртсэн Э.Оюунболд нөгөөдөр болох хүүхдийн баяраар гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа багачуудад өөрийн гараар боосон бэлгээ аваачиж өгөх гэнэ. Хүүхэд байхад 6-р сарын 1 шиг жаргалтай өдөр байдаггүй гэж бүгд л ярьдаг даа. Арслан ч багын ийм нэгэн дурсамжаа дэлгэсэн юм.

Түүний бага нас Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр суманд өнгөрчээ. Аав Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой хүн байдаг. Тиймдээ ч хүүгээ удам залгасан бөх байгаасай гэж хүсэхийн сацуу “бөхөөс гадна давхар мэргэжил эзэмших хэрэгтэй. Монгол Улсын их сургуулийн аль нэг ангид суралцуулна. Тийм болохоор нөхөр минь хичээлээ сайн давтана шүү” гэж байнга сануулна. Харин Оюунболдод хичээл ном сонин биш. Гол нь бөх барилдах хүсэл мөрөөдөл багтаж ядна. Ингээд 13 настай хүүхэд 2006 онд аав ээждээ “Хотод очиж гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурна, хичээл номоо сайн давтана” гэж ятгасаар хотод ирж, 84 дүгээр сургуулийн зургадугаар ангид иржээ. Дараа жилээс нь 14 настайдаа Б.Адъяахүү багш дээрээ очиж шавь орон, “Аварга” сургуулийн лицейг төгсөж, улмаар “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн оюутан болсон гэдэг юм билээ. Хувь тавилан гэж хүнийг хөтөлдөг бололтой.

Эх сурвалж: Photonews.mn

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close