Нууц задруулсан зураг оролцогчдыг сандаргав

Долоо хоногийн бүтэн сайн бүрт үзэгчдийг телевизийн өмнө уясан нэвтрүүлэг бол “Боловсрол” телевиз “Endemol shine group”-ийн алдарт “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг юм. Өнгөрсөн хугацаанд дөрвөн ч дугаараа хүргээд байгаа нэвтрүүлгийн ийм нэгэн зураг сошиалаар тарсан нь үзэгчдийг “алмайруулж” орхив. Учир нь өмнө нь харагдаагүй “Түүн шиг”-үүд гэнэт гарч ирсэнд байгаа юм.  Энд оролцогч Э.Энхзол Рианна, Л.Ган-Эрдэнэ Д.Сосорбарам, Э.Энхболд Том Жонес, Мөнхсоёл реппэр Gee болсон байгаа нь харагдах аж. Ямартаа ч эд “ирээдүйгээс” ирсэн бололтойдог. Юутай ч “хөтөлбөрөөс” түрүүлсэн уг фото оролцогчдыг багагүй сандаргаад авсан гэнэ лээ.

Бонус:

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй