in

Амжилттай яваа хүмүүсийн өдөр бүр өөрөөсөө асуудаг 10 чухал асуулт

Амжилтад хүрсэн хүмүүсийн өдөр болгон өөрсдөөсөө асуудаг эдгээр асуултыг та ч гэсэн өөрөөсөө асууж үзээрэй. Өөртэйгөө ярилцсан тэрхүү хором амьдралыг тань өөрчилж, амжилтад хөтлөх нь гарцаагүй.

1. Би өнөөдөр хэдэн цагт боссон бэ?

01

Хүн бүрт яг адилхан 24 цаг өгөгддөг. Энэ цаг хэнийг ч ялгадаггүй. General Electric – ийн CEO Jeffrey Immelt өнгөрсөн 24 жилийн турш 7 хоногт 100 цаг ажилласаар иржээ. Түүнийг 7 хоногт зургаан өдөр ажилладаг гэж үзвэл өдөрт 17 цаг хөдөлмөрлөдөг гэсэн үг. Тэгвэл тэр үүнийг хэрхэн хийдэг вэ? Тэрбээр өдөр бүр 05:30 цагт босдог. Юу хийж чадахаа ярих биш, хийдэг болохоор өөрт оноогдсон 24 цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрүүлнэ.

2. Миний зорилго? Энэ зорилгод яагаад хүрэх ёстой вэ?

02

Амьдрал бол сонголт. Жинхэнэ амжилт тохиолдлоор бий болчихдоггүй. Тиймээс яг юу хүсч байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Та яагаад энэ зорилгод хүрэхийг хүсч байна вэ? Хэрэв энэ зорилгодоо хүрэхгүй бол юу тохиолдох вэ? Зорилгодоо хүрэх бүхий л учир шалтгааныг жагсаагаарай.

3. Өнөөдөр хийх хамгийн чухал «ганц» зүйл чинь юу вэ?

03

Амжилттай хүмүүс цаг хугацааны үнэ цэнийг мэддэг. Хэдий амьдралын зорилго чухал ч өмнөө тавьсан жижиг зорилгуудынхаа ачаар түүндээ хүрнэ. Тиймээс өдөр болгон өчигдөр, өнгөрсөн долоо хоногт, өнгөрсөн сард юу хийж бүтээсэн бэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Сарын дараах зорилгодоо хүрч чадахгүй бол хэзээ ч жилийн дараах зорилгодоо хүрч чадахгүй. Тэгэхээр хийж бүтээхээр төлөвлөсөн ажлаа чадах чинээгээрээ хийх хэрэгтэй. Үйлдэл хийж байж амжилтад хүрнэ.

4. Би юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

04

Амжилтад хүрэхийг хүссэн хүн бүрт байвал зохих олон жагсаалт бий. Тэдгээрийн нэг нь «эрч хүчээр цэнэглэгч» жагсаалт юм. Энэхүү жагсаалт таныг зорьсон зорилгодоо хүрэхээр шантралгүй тэмцэх урам зориг, итгэл найдварыг өгөх болно. Та юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ гэдгээ жагсаан бичиж, түүнийгээ өдөр болгон өөртөө сануулж байгаарай.

5. Би юун дээр алдав? Энэ алдаанаасаа юу сурч авав?

05

Хүн бүр алдаа гаргадаг. Гэвч хамгийн гол нь гаргасан алдаагаа дахин давтахгүй байх хэрэгтэй. Амжилттай хүмүүс зөвхөн өөрийн алдаанаас гадна өрөөлийнхөөс ч гэсэн давхар суралцаж байдаг. Түүнчлэн ямар алдаа гаргах гээд байна вэ гэдгээ эргэцүүлдэг.

6. Би ямар муу зуршлаа засах хэрэгтэй вэ?

06

Дадал зуршил таны хэн бэ гэдгийг тодорхойлдог. Хүн болгон муу зуршилтай. Гэвч өөрт нь огт хэрэггүйг мэддэг мөртлөө засдаггүй. Тэгвэл амжилттай хүмүүс өөрийн муу зуршилтайгаа тэмцдэг. Хүн шинэ дадал зуршилтай болоход наанадаж 21 өдөр шаардагддаг. Тийм болохоор тууштай байгаарай.

7. Ямар хэцүү зүйлийг би хангалттай хийхгүй байна вэ?

07

Dell – ийн CEO Michael Dell зөвхөн өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд байхыг хүсдэггүй. Тэрбээр компаниа амжилтад хүргэх зүйлсийг ч мөн хийдэг. Тэгэхээр зарим тохиолдолд дургүй ч гэсэн таныг зорилгодоо хүрэхэд чинь туслах өөр ажлыг ч бас хийх л хэрэгтэй. Гол нь чин сэтгэлээс чинь гарах үр дүн юм.

8. Ямар амархан зүйлийг би хэт их хийдэг вэ?

08

Ямар ч ажлын хэцүүг нь түрүүнд хий. Энэ бол Америкийн зохиолч Dale Carnegie (1888 – 1955) – ийн амжилтад хүрсэн зарчим юм. Тэрбээр ихэнх хүмүүс амархан хийдэг ажлаа өглөөгүүр эртлэн хийдэг бол хүндийг нь хойшлуулах хандлагатай байдаг. Тэгвэл үүнийгээ л эсрэгээр нь хийгээд заншчихвал ажил чинь илүү бүтэмжтэй байх вий гэжээ.

9. Би үүнийг үнэхээр худалдаж авах хэрэгтэй гэж үү?

09

Олсныхоо хэрээр зарлагаддаг бол хэн ч амжилтад хүрч чадахгүй. Хэмнэх нь орлогоо нэмэгдүүлэхээс илүү ашигтай байдаг хэмээн Berkshire Hathaway – ийн CEO, хөрөнгө оруулагч Warren Buffett зөвлөж байна.

~ Дүрэм №1. Мөнгөө бага үр. Дүрэм №2. Нэгдүгээр дүрмийг битгий март. – Warren Buffett

10. Би өнөөдөр юу хийж бүтээсэн бэ?

10

Forbes – ийн нийтлэлч, энтрепренер Jason Selk томоохон компаний CEO нар орой бүр өөрөөсөө ийм гурван асуултыг асуудаг гэжээ. Үүнд:

→ Өнөөдөр би ямар гурван зүйлийг маш сайн хийж гүйцэтгэсэн бэ?
→ Маргааш миний сайжруулах ёстой №1 зүйл юу вэ?
→ Шаардлагатай өөрчлөлтийг хийхийн тулд би яах ёстой вэ?

Эцэст нь орой болгон өөртөө тодорхой цаг гарган, тухайн өдөр юу хийж бүтээсэн бэ гэдгээ эргэцүүлээрэй. Чингэснээр таны бүтээлч байдлыг нэмэгдүүлж, урагш тэмүүлэх урам зориг өгнө.

Ким Кардашьяан алдартай өгзөгнийхөө бичлэгийг тавьжээ

Таны утасны дугаар танд ээлтэй юу?