in

3Х3 сагсан бөмбөгийн “Дэлхийн гран-при” Улаанбаатар хотод болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын 3Х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотноо олон улсын уралдаан, сургалт, бусад арга хэмжээг зохион байгуулах юм.

Санамж бичгийг хүрээнд Олимпийн эрх олгох оноо олгодог Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гранпри” тэмцээн 2023 оны зургаадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Тэмцээнд 11 улсын шилдэг багууд оролцох бөгөөд тэмцээнийг 150 гаруй оронд шууд дамжуулна.

Олимпын оноо олгох, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээнийг 2023 оны зургаадугаар сарын 16, 17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Санамж бичиг байгуулсантай холбоотойгоор тэмцээнийг FIBA 3X3 Ulaanbaatar Mayor Challenger нэрийн дор зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд 11 улсын шилдэг багууд оролцож, 150 гаруй улсад тэмцээнийг шууд дамжуулах аж.

Нийслэлийн зүгээс хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, Улаанбаатар хотын 118 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Одоогийн байдлаар 34 байршилд уг талбайг байгуулах ажил дуусах шатандаа ороод байна. Түүнчлэн энэ онд дахин 40 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах юм.