in

Дэлхий дахинд 6.9 сая гаруй хүний амийг хөнөөсөн Коронавирусийн цар тахал өндөрлөснийг ДЭМБ зарлалаа

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр Covid-19 дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн аюул занал биш болсныг зарлажээ.

Ингэснээр 6.9 сая гаруй хүний амийг хөнөөсөн цар тахлыг өндөрлөсөнд тооцож болох юм.

ДЭМБ-ын дэргэдэх шуурхай хороо 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр анх Covid-19 халдварт өвчнийг дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул заналд тооцох шийдвэр гаргаж байжээ. Тэгвэл тус хороо Пүрэв гарагт хуралдахдаа уг статусыг цуцлах шийдвэр гаргасан байна.

Цар тахалтай холбоотой нас баралтын тоо 2021 оны нэгдүгээр сард буюу оргил үедээ долоо хоногт 100,000 давж байсан бол өнгөрсөн долоо хоногт 3,500 гаруй болж буурсан байна.

Covid-19 өвчний статусыг ДЭМБ өөрчилснөөр уг өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа, санхүүжилт дуусгавар болох эсвэл өөр чиглэлд ашиглагдахаар болж байгаа юм.