in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн

“BLACKPINK” хамтлагийн гишүүн Женни “халуухан” төрхөөрөө дахин олныг гайхшруулав

BLACKPINK хамтлагийн охидыг дэлхийн загварын томоохон нөлөөлөгчдийн төлөөлөл гэхэд хилсдэхгүй.

Тэд тус бүрнээ дэлхийд алдартай брэндүүдийн төлөөлөгчөөр ажиллаж, инстаграмдаа оруулсан зурган дээрх хувцасны загварууд нь хэдхэн секундэд л зарагдаж дуусах нь бий.

Хамтлагийн гишүүн Женни Calvin Klein брэндийн нүүр царайгаар ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.

Өдөр тутамд өмсөхөд тохиромжтой чөлөөт загварын хувцаснууд болон дотуур хувцаснууд багтсан шинэ цуглуулгын зургууд цацагдсан даруйдаа олны анхаарлыг багагүй татаад байна.

Ингээд тус цуглуулгын зургуудаас хүргэж байна.