in

Дуучин А.Түмэн-Өлзийгийн дээлээр ширээний бүтээлэг хийсэн гэв

Өнөө цагийн нийтийн эмэгтэй дуучдыг өнгөлж яваа авьяаслаг дуучин бол яахын аргагүй залуу дуучин А.Түмэн-Өлзий гэдэгтэй маргах хүн гарахгүй.

Мэргэжлийнхэн түүнийг нийтийн дууг мэргэжлийн хэмжээнд аваачсан гэж үнэлдэг. Түүний “Сэтэрт тал”, ”Баясгалантай сайхан”, ”Эжий зөн”, ”Аавын нутаг”, ”Даяарын амгалан” зэрэг олон сайхан дууг ард түмэн шимтэн сонсдог билээ.

Орчин цагийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө хүчтэй түрэн орж ирсэн дуучин маань цахим орчинд нэгэн пост оруулсан нь олны анхаарлыг татав.

Тэрээр дараах зургуудыг оруулж “Энэ одоо хүний дээлний торгоор ширээний бүтээлэг хийцэн ч байх шиг…” хэмээн бичжээ.

Ингээд дуучин бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.