in

Зөв, ГоёЗөв, Гоё Арай ч дээАрай ч дээ ГайхмаарГайхмаар

Дуучин Э.Чулуунчимэгийн экс Улсын начин Д.Цэрэнтогтох шинэ найз бүсгүйтэй болжээ

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн орон зай эзэлж, түүнийхээ хэрээр үзэгчдийн талархал, хүндэтгэлийг хүлээсэн дуучин Э.Чулуунчимэг уран бүтээлийн олз омог дүүрэн байгаа.

Амжилттай яваа олны танил эрхмүүдийн хувийн амьдрал хүссэн, хүсээгүй олны анхаарлыг татдаг нь нууц биш.

Ганц бие ээжийн амьдралыг хэсэг хугацаанд туулсан дуучин бүсгүйг бөх залуутай хайр сэтгэлийн холбоотой боллоо гэх мэдээлэл цацагдаж, тэр ч бүү хэл бие давхар гэцгээх болсон.

Түүний хайрын эзнээр улсын начин Д.Цэрэнтогтох тодроод байсан бөгөөд хосууд хамтдаа телевизийн нэвтрүүлэгт хүртэл орж байсан цаг саяхан. Жил гаран хугацааны дараа хосууд өөрсдийн зам мөрөө хөөх болсон юм.

Тэгвэл улсын начин Д.Цэрэнтогтох шинэ найз бүсгүйтэй болсон бололтой. Тэрээр нэгэн бүсгүйтэй хамтдаа авахуулсан зургууд цахим орчинд цацагджээ.