Сошиал орчинд нэвтрүүлэгч Д.Одзаяагийн Энэтхэг улсад хийсэн аялалын зургыг meme болгож Үүргэвчтэй аялал нэврүүлгийн хөтлөгч Ганхүүтэй адилтгасан нь багагүй шуугиан тариад байгаа билээ. Тэгвэл нэвтрүүлэгч бүсгүй өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах зүйлсийг бичсэн байна.
“Нөгөө алдарт өдрийн зураг. Хаха зааа яахав ээ манайхаан хүниийййй л амьдрал шдэээ үргэлж гоё сайхан байна гэж юу байдын бэ. 20 гаруй цагийн урт урт нислэгийн дараа хавагнасан, харшил маань хөдөлсөн байсан нь үнэээн дээрээс нь буруу өнцгөөсөө гараа л биз. Угаас тийм царайгүй тул бухимдах зүйл алга өө харин ч та нарын хийсэн meme зураг, сэтгэгдлүүдийг хараад татаж унаад л сууж байна ккк
Ганхүү ахдаа хэлэхэд хүн их аялаад ирэхээр адилхан царайтай болдог юм байлгүй, яадаг ч байсан дүү нь
Үүргэвчтэй аялал нэвтрүүлгийг нь бэлтгээд ирсэн шүү ккк” гэжээ.