Хүн бүр л гэрээ ая тухтай, цэвэрхэн цэмцгэр нэмээд өнгө үзэмж сайтай, загварлаг байгаасай гэж хүсдэг. Харин энэ бүхнийг хэрхэн зохицуулж, тавилгаа яаж хослуулахаа мэдэхгүй гайхаж сууна уу? Бид өнөөдөр та бүхэндээ интерьер дизайны багахан зөвлөгөө өгч, гэрээ илүү үзэмжтэй, өнгөлөг болоод цэмцгэр харагдуулахад туслах аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Тиймээс та тухлан суугаад уншаарай.
1. Буйдан болон сандал адилхан байх ёстой
Өмнө нь хүмүүс буйдан болон зөөлөн сандлаа хосоор нь буюу комоор нь худалдан авдаг байсан. Гэхдээ энэхүү моод нь хэзээний хоцрогдсон гэнэ шүү. Үүний оронд буйдангаасаа өөр зөөлөн сандал сонгож тавих нь гэрийг илүү өнгөлөг, үзэмжтэй харагдуулах аж.
2. Унтлагын өрөөний тавилга хос байх ёстой
Та унтлагын өрөөний тавилга худалдаж авахдаа мөн л комоор нь авах гэсний хэрэггүй. Ороо тусад нь авч, өөр илүү загварлаг тавилгыг орны хажуу талын ширээ болгоод тавьж болно. Тиймээс тавилга бүрийг хоорондоо адилхан загварынх байлгах гэсний хэрэггүй.
3. Цагаан хана
Хэрэв танай ханын цаас цагаан өнгөтэй бол, үүнд тэгтлээ гутарч, эмнэлэг шиг харагдаж байна гэж бодох хэрэггүй. Учир нь та илүү өнгөлөг зүйлсийг өрөөндөө тавьснаар, таны өрөө харин ч цэлгэр, цэвэрхэн харагдана.
4. Хана дагуу тавилга тавьдаг
Ханандаа хамаг тавилгаа тулгаж тавих хэрэггүй. Мэдээж энэ нь зай хэмнэх нэг арга ч гэлээ, танайх хангалттай том зайтай бол заавал хамаг тавилгаа хана хүртлээ тулгаж өрөх хэрэггүй.
5. Ширээ болон сандал хослох ёстой
Танд ганц ширээ байхад бусад сандлуудаа энэ тэндээс түүж, өөрт таалагдсан бүхнийгээ авч тавиарай. Одоо ингээд ширээгээ хардаа үнэхээр өвөрмөц бас загварлаж харагдаж байгаа биз дээ.
6. Нүсэр тавилга тавьдаг
Гэрийн хамаг зай талбайг эзлэх том тавилгаас аль болох татгалзаж байгаарай. Үүнийг орлох овор хэмжээ багатай боловч, чамин цэвэрхэн харагдах маш олон тавилганы сонголт байгаа гэдгийг санаарай.
7. Хүүхдийн өрөө заавал ягаан эсвэл цэнхэр байх ёстой
Охин хүүхдийн өрөө заавал ягаан өнгөтэй, хөвгүүдийн өрөө цэнхэр өнгөтэй байх ёстой гэсэн хуучирсан үзлийг халаарай. Харин ч аль болох зөөлөн, тод биш өнгөтэй байлгах хэрэгтэй. Энэ нь хүүхдийг хүнд өнгөнүүдээр дарахгүй байх төдийгүй тайшруулж, тархины хөгжилд ч сайн нөлөөтэй аж.
8. Торон хөшиг өлгөдөг
Торон хөшгийг заавал, том хөшигний дотор талд татах шаардлагагүй. Үүнгүйгээр таны өрөө илүү том, цэлгэр харагдах аж.