in

Жолооч нар маргалдаж, санаатайгаар машинаа мөргөлдүүлжээ

Цахим орчинд “Lexus 470” болон “Hyundai Porter” маркийн автомашины жолооч нар хоорондоо маргалдаж, санаатайгаар автомашин мөргөсөн хэрэг гарсан талаар бичлэг тарсан.

Тодруулбал, БГД-ийн есдүгээр хороо “СОТ-ын хүүхдийн талбайн зогсоол дээр согтуу автомашинтай хүн машинууд мөргөөд байна” гэх дуудлага мэдээлэл тавдугаар сарын 1-ний өдрийн 21:05 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад “Lexus 470” маркийн автомашины жолооч “Hyundai Porter” маркийн автомашины жолооч нар хоорондоо маргалдаж, санаатайгаар автомашин мөргөсөн нь тогтоогджээ.

Тухайн хоёр жолоочийг согтуурлын зэрэг хэмжих багажаар шалгахад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан аж. Уг үйлдэлд БГД-ийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.