in

“Бичлэг дээрх хүнийг чамайг л гэж бодлоо” гэх мэт зурвас илгээж 40 сая төгрөг залилжээ

Хэрэв таны сошиал хаяг руу “Бичлэг дээр байгаа хүнийг чамайг л гэж бодож байна” гэх утга бүхий холбоос очвол нээж үзэхгүй, нэвтэрч орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэхүү холбоосыг сошиал хэрэглэгчид рүү илгээж 52 иргэнийг хохироож, 40 сая төгрөг залилсан этгээдүүдэд холбогдох хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа аж.

Улмаар тухайн хэрэглэгчийн нэрийг барьж фэйсбүүк найзууд руу нь өмнө харилцсан зурвасын утгыг харж байгаад оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа гэх зэргээр чат бичиж бусдын дансанд мөнгө шилжүүлэн авдаг болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоожээ.

Уг этгээдүүд иргэний фэйсбүүк хаяг руу дээрх агуулга бүхий холбоосоос гадна “Таван толгой” ХК-ийн хувьцаагаа шалгаарай” гэх зэрэг холбоосыг олон нийтийн группт байршуулж бусдын нэвтрэх нэр, нууц үгийг олж авдаг байна.