in

Зөв, ГоёЗөв, Гоё

Таван жилийн өмнө Хөвсгөл аймагт 13 настай охины амийг хөнөөж, модон дунд нуусан байсныг илрүүлжээ

2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр Цагдаагийн байгууллагад Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын 4 дүгээр баг, Товгийн ар гэх газарт хонь хариулж явсан 13 настай, эмэгтэй М сураггүй алга болсон тухай мэдээлэл бүртгэгдэж байв.

Үүнээс хойш тус аймгийн цагдаагийн газраас сумын Засаг даргын тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудтай хамтран эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, үр дүнд хүрээгүй. Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралгүй зохион байгуулсаар иржээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй Б гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” гэх газраас олж тогтоолоо.

Тэрбээр 5 жилийн өмнө 13 настай М-ийн амийг хөнөөж, хэргийн газраас 3 километр газарт зөөвөрлөн, модон дунд нуусан байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ