in

Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлүүд “Google maps” аппликэйшнд орлоо

Дэлхийн нийтийн өдөр тутмын хэрэглээ болсон “Google maps” аппликэйшн дээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлүүдийг харуулдаг болжээ.

“Google maps” аппликэйшн дээр хүрэх газрынхаа байршлыг оруулж, “Нийтийн тээвэр” хэсгийг сонгосноор ямар чиглэлийн автобусаар хүрч болохыг мэдэхээс гадна, хаанаас сууж болох мэдээллийг давхар харж болно. Мөн автобусны буудал дээр дарж ямар ямар чиглэл энэ буудал дээр зогсдог талаарх мэдээллийг харах боломжтой аж.

Нийтийн Тээврийн Газраас уг аппликэйшнд оруулахаар автобусны 97 чиглэлийн мэдээллийг Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газарт хүргүүлсэн байна.

Нийслэлийн хэмжээнд 107 чиглэлд нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна.