Бидний тухай
“Онцлог Ньюс” ХХК нь 2015 оны 09 сарын 11-ний өдрөөс эхлэн хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан, давтагдашгүй, шинэ өнгө төрх бүхий мэдээллийн Ontslog.COM веб сайтыг зах зээлд танилцуулж байна.
Бид хэрэглэгч олон түмэндээ улс орныхоо болон дэлхийн нийтийн түвшинд болж буй үйл явдал, үзэгдэл юмсын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг мэргэжлийн сэтгүүл зүйн түвшинд шуурхай түгээх эрхэм зорилгыг өмнөө тавин хөдөлмөрлөж байна.
Бидний эрхэм зорилго бол “мэдэх эрх”-ээ шударгаар эдлэхийг хүссэн хэрэглэгч олон түмний итгэлт анд, нөхөр нь байж нүүдэлчин Монголчуудын өв соёл, түүхэн уламжлалыг дэлхийд дэлгэрүүлэх явдал бөгөөд Дэлхийн соёлт хүн төрөлхтөн болон тэр дотроо Монголчуудын ертөнцийг танин мэдэх их хүсэл эрмэлзлийг хөхүүлэн дэмжиж, чиглүүлэн удирдах, аливаа үйл явдал, үзэгдэл юмсад шинжлэх ухаанчаар хандаж, үндэстэн язгууртан бүрийн соёл, үзэл санааг хүндэтгэн зөвшөөрч, мэдээлэл харилцааны орон зайд шударга, шуурхай явдлыг эрхэмлэн дээдлэхийг хүснэ.
Үүний тулд бид аливаа үйл явдал, үзэгдэл юмсад нягт, няхуур хандаж, судалгаа шинжилгээ, олон ургальч байр суурийг үндэслэн мэдээ, мэдээлэлд шударга хандаж, эрж хайж олж цуглуулсан баримт, мэдээллээ хэнээс ч хараат бусаар түгээх болно гэдгээ хэлэхэд таатай байна.
Бид мэдээ мэдээллийг хэрэглэгчийн гарт хэрэглэхэд хялбар байлгах үүднээс бүх төрлийн төхөөрөмжийн дэлгэцэнд тохирсон хэлбэр, хийцтэйгээр бүтээсэн билээ.
Мөн хамгийн түгээмэл ашиглагддаг нийгмийн сүлжээнүүд(Facebook, Twitter)-тэй нягт уялдаж ажилладаг, график дүрслэл бүхий мэдээллээр баялаг зэргээрээ бусдаас давуу талтай юм.
Холбоо барих
- СБД-н 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Peace тауэр, 14 давхар, 1406, Онцлог Ньюс ХХК
- 99209566 (Ажлын өдөр: 09:00-18:00)
- ontslog.news@gmil.com, ontslog.com@gmail.com