in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар БурууБуруу Ха хаХа ха Арай ч дээАрай ч дээ

Гадны хувцастай хүнийг орон дээрээ суулгаж болохгүй ШАЛТГААН

© pxhere.com

Хэрвээ найзындаа ороход тэр таныг орон дээрээ битгий суу гэвэл бүү эмзэглээрэй. Учир нь таны өдөржин гадуур өмсөж явсан хувцсанд ямар аймшигтай бактериуд наалдсан тухай бодож үзэх хэрэгтэй. Өнөөдөр та бүхэндээ гадуур өмссөн хувцастайгаа орон дээр суух хэчнээн аюултай тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Бактери нь хэдэн долоо хоног, тэр ч байтугай хэдэн сарын турш таны хувцас дээр амьдрах боломжтой гэж Нью Йоркийн их сургуулийн микробиологи, дархлаа судлалын захирал, доктор Филип Тирно мэдэгджээ. Тиймээс гадуур өмсөж явсан хувцастайгаа шууд унтдаг орон дээрээ сууж болохгүй. Энэ дүрэм таны зочдод бас хамаатай.

Гадуур өмссөн хувцастайгаа орон дээр суух нь халдвар, тууралт, батга, тэр ч байтугай нохой бөөс авчирч мэднэ.

Бидний цээж болон нуруун дээр батга гарах тохиолдол байдаг шүү дээ. Энэ нь  гудамж, албан тасалгааны тоос, хөлс, үхэжсэн арьсыг өөртөө наасан хувцастай холбоотой юм. Харин энэ бүх бохирдлыг шингээсэн хувцсаараа орон дээрээ суух хэвтэх зэрэгт таны ор бохирдол, нянг шингээж авах болно.

1. Гадуур хувцсанд наалдсан бохирдол

Та гадуур хувцастайгаа хаагуур хаагуур явснаа нэг бодоод үзээрэй. Автобус унаа, цахилгаан шатны хана, олон нийтийн газруудын сандал, гудамжин дахь суудал гээд л юунд ч хүрсэн байж болно шүү дээ. Харин таны эдгээр хүрсэн зүйлсэд өмнө нь хэн хүрч, сууж байсан гэж бодож байна. Та тэдгээрийг авч ирээд орон дээрээ суулгах байсан уу? Мэдээж үгүй. Тиймээс тэдний үлдээсэн бактери таны хувцсанд наалдсан байх магадлал өндөр учир зүгээр л гадны хувцастайгаа орон дээрээ суух хэрэггүй.

2. Таны ор хамгийн аюулгүй, тухтай газар байх ёстой

Унтлагын хувцастайгаа, заримдаа бүр нүцгэн биеэрээ орондоо орж хэвтээд, өдрийн бүх ядаргаа, стресээ мартаж, тухлаад хэвтэх шиг жаргал хаана байх билээ. Дэрээ тэвэрч, толгойндоо наагаад зүүдний ертөнцөөр аялана. Ор хамгийн цэвэрхэн бас тухтай байх ёстой. Энд л ирээд та хамаг бухимдал, ядаргаагаа мартдаг учир энэ оронд муу муухайг шингээж болохгүй.
Тиймээс бидний хэлэхийг хүссэн зүйл бол гадуур өмсөж явсан хувцастайгаа хэзээ ч бүү унтдаг орон дээрээ сууж хэвтээрэй. Мөн гадны хүмүүсийг ч орондоо бүү хүргэ. Юуны тулд буйдан байдаг билээ дээ. Тэднийг гал тогоондоо эсвэл том өрөөндөө урьж цайлаарай. Аль болох унтлагын өрөөндөө гадны хүмүүсийг оруулахгүй байсан нь дээр.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.