in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Арай ч дээАрай ч дээ

Гэртээ байгаа зүйлсээ ашиглан угаалтуурын бөглөө гаргах 4 арга

Гал тогооны угаалтуур бөглөрөх асуудал гэрийн эзэгтэй нарт маш түгээмэл тохиолддог. Бөглөрөх бүрийд нь сантехникч дуудах эсвэл нөхрөө дайчилж, хоолойг ухаж цэвэрлүүлнэ гэдэг бас л төвөгтэй шүү дээ. Харин аз болж, үүнийг амархан шийдвэрлэж болох аргыг бид олж мэдэн, та бүхэндээ хуваалцахаар шийдлээ.

1. Хүнсний сода, давс болон цагаан цуу

Бөглөрсөн хоолойг цэвэрлэж, хэвийн болгохын тулд хүчтэй бодисуудыг холих шаардлагатай болно.

  • Тал аяга хүнсний сода, аяганы дөрөвний нэг давсыг хольж, бөглөрсөн нүх рүү хийнэ.
  • Аяга цагаан цууг гал дээр тавьж, буцалмагц нь авч, хүнсний сода болон давсруугаа хийгээрэй.
  • Дараа нь шууд нүхээ таглаж, хөөс гаргуулж болохгүй.
  • 15-30 минутын дараа, тагыг авч ахин нэг халуун ус хийснээр, хоолойн бөглөрөл бүрэн гүйцэт гарах болно.

2. Давс болон халуун ус

Хэрэв асуудал тийм ч сүр дуулиан болохуйц хэмжээнд очоогүй бол давс болон халуун усаар шийдвэрлэж болно. Давс нь хоолойны дотор талыг цэвэрлэж, бактерийг устгах бөгөөд эвгүй үнэрээс ч салгана.

  • Тал аяга давсыг нүх рүү хийгээрэй.
  • Дээрээс нь нэг данх халуун ус хийнэ. Халуун ус хийхдээ гар хөлөн дээрээ асгаж мэдэх учир тун болгоомжтой байгаарай.
  • Хэрэгтэй гэж үзвэл, ахин нэг данх халуун ус хийж болно. Ер нь бол сайтар цэвэрлэхийг хүсч байгаа бол ахин ус хийх хэрэгтэй.

3. Цагаан цуу болон хүнсний сода

Цагаан цуу болон хүнснй сода нь дэлхийн хамгийн шилдэг бөглөрсөн нүхийг онгойлгогч хослол юм.

  • Нэг данх халуун усыг бөглөрсөн нүх рүү хийгээрэй.
  • Дээр нь нэг аяга хүнсний сода нэмж орхино.
  • 5 минутын дараа ижил хэмжээтэй цагаан цуу болон усыг хольж, хүнсний сода дээрээ хийнэ.
  • Дараа нь мөн л нүхээ таглах хэрэгтэй.
  • Хэсэг хугацааны дараа ахин нэг данх халуун ус хийгээрэй.

4. Дайснаа өлгүүрээр дарах нь

Хэрэв химийн найрлагаар энэ асуудлыг шийдвэрлэж дийлэхгүй бол гар аргаар үзэх хэрэгтэй. Төмөр нарийн өлгүүрийг салгаж, урт болгож ашиглана.

Өлгүүрийн үзүүрээ нүх рүү хийж, нааш цааш эргүүлж,  бөглөрөл үүсгэсэн гол эзэнг олж гаргах эсвэл доош явуулах хэрэгтэй.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.