in

ХөөрхөнХөөрхөн Ха хаХа ха Зөв, ГоёЗөв, Гоё БурууБуруу ГайхмаарГайхмаар Арай ч дээАрай ч дээ

Ярилцаж байгаа хүнээ дэлгэсэн ном мэт унших аргууд

Хүнтэй ярилцахдаа бид бүх мэдээллийн зөвхөн 30% -ийг тэдний хэлж байгаа үгсээс хүлээн авдаг – бусад бүх мэдээллийг тэдний хөдөлгөөн, дуу хоолойны өнгө зэргээс мэдэж авах боломжтой. Тэгвэл та ярилцаж байгаа хүнийхээ юу хэлэхийг хүсч байгаа, юу бодож байгаа, үнэн худал хэлж байгаа эсэхийг мэдэхийн тулд сурч авах ёстой хэдэн зүйл бий.

Хөмсөг

Өргөсөн, муруй хөмсөг нь тухайн хүн гайхширсан гэсэн утгатай юм. Үүнээс гадна хөмсгөө өргөх нь таны ярианд автсан, уусч байгаагийн илрэл байж болно.

Атируулсан хөмсөг нь уур бухимдлын илэрхийлэл болдог.

Хөмсөгний урд талууд өргөгдөх нь гунигтай байгаагийн илрэл.

Нүд

Нүдээ баруун тийш эргүүлэх нь тухайн хүн худал хэлж байгааг илтгэж болно.

Харин зүүн тийш харцаа шилжүүлсэн бол тэр ямар нэгэн зүйл санахыг хичээж байна гэсэн үг.

Доош харах нь тухайн хүн сандарсан, айсан эсвэл гэмшиж байгаагийн илэрхийлэл болдог

Нүдээ хоёр тийш нь эргэлдүүлэх нь тэр таньтай хамт байхдаа тухгүй, айж сандарч байна гэсэн үг.

Хүүхэн хараа нь томорсон байвал таныг сонирхож эсвэл танд дурлаж байгааг илтгэдэг.

Эсрэгээрээ хүүхэн хараа нь жижгэрсэн байвал ууртай байгааг илэрхийлнэ.

Нүд нь жижгэрвэл тэр хүн баяртай, жаргалтай байгаа.

Уруул

Уруулаа хумиж, жижгэрүүлэх нь дургүйцэл, бухимдал зэргийг илэрхийлэх бөгөөд сөрөг сэтгэл хөдлөлийг гаргадаг.

Уруулаа хазах нь уураа дотроо барьж байгаа гэсэн үг.

Гар

Гараараа хүзүүндээ хүрэх нь тухгүй санагдаж байгаа учир өөрийгөө хамгаалахыг хичээж буйгийн илрэл юм.

Хамрандаа хүрэх нь тухайн хүн худлаа ярьж байна гэсэн үг.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.