in

Зөв, ГоёЗөв, Гоё ГайхмаарГайхмаар ХөөрхөнХөөрхөн БурууБуруу Арай ч дээАрай ч дээ Ха хаХа ха

Найзын харилцаагаа таслах цаг болсныг илтгэх 7 шинж тэмдэг

Сайн найз таны амьдралын насан туршийн зөвлөх байж, цаг үргэлж хамт байж чадахгүй зүрх сэтгэлээрээ холбогдсон байдаг. Тэгвэл эсрэгээрээ таныг үргэлж буруу тийш хөтөлж байдаг хортой найзын харилцаа ч байдаг аж. Ингээд найзын харилцаагаа таслах цаг болсныг илтгэх шинж тэмдгүүдийг танилцуулж байна.

1. Зөвхөн нэг талын нөхөрлөл.

Та л түүний төлөө санаа тавьж, сэтгэл гаргаж, хамт хийх зүйлс санаачлахгүй бол тэр тантай огт холбогддоггүй бол энэ нөхөрлөл зөвхөн нэг талынх болохыг илтгэх хамгийн том шинж юм. Нөхөрлөл ч бас харилцан нэгнээ гэх сэтгэл, хүндлэл дээр тогтдог.

2. Таны итгэлийг үргэлж алддаг.

Биенийхээ итгэлийг алдаж, урмыг нь хугалсаар байвал та хоёрын харилцаа улам л хөндийрөх болно. Найзынхаа найз залуу эсвэл найз бүсгүйтэй сээтгэнэх, араар нь муулах, төрсөн өдрөөр нь ор мөргүй алга болох, зээлсэн мөнгөө өгөхгүй байх гэх мэт зүйлсийг маш сайн анзаарах хэрэгтэй.

3. Нууц хадгалж чаддаггүй.

Хэлсэн хэлээгүй ч нэгнийхээ нууцыг хадгалж байх нь найзуудын нөхөрлөлийн гол шинж юм. Таныг чин сэтгэлээсээ хайрладаг сайн найз хэзээ ч бусдад нууцыг тань дэлгэж, муугаар ярьж явдахгүй.

4. Ярих зүйл олддоггүй.

Ижил сонирхолтой, адилхан зүйлд дуртай найзууд илүү бат бөх харилцаатай байдаг. Харин уулзаад ярих юм ч олддоггүй, нэгнээ сонсдоггүй, ойлгодоггүй хүмүүс хэчнээн хичээлээ ч сайн найзууд болж чаддаггүй.

5. Хамт байхдаа ганцаарддаг.

Сайн найзынхаа дэргэд та хэзээ ч ганцаардахгүй. Харин найзтайгаа уулзах бүрт л тэр чамайг муу зүйлд уриалж, хамтдаа хийхийг шаарддаг, татгалзвал уурлаж уцаарладаг бол тэр тийм ч сайн найз биш гэсэн үг юм. Учир нь сайн найзууд нэгнээ хүндэтгэдэг бөгөөд “Үгүй” гэж хэлэхийг нь хүлээн зөвшөөрдөг.

6. Хэтэрхий гутранги, муу чанаруудтай бол

Найзууд нэгэндээ сэтгэлээ уудалж, зовлонгоо нимгэлдэг. Уулзах бүртээ л хов жив ярьж, амьдралаа шүүмжилж, хорвоо дэлхий ямар их муу муухайгаар дүүрэн яваад гутардаг хүнтэй удаан харилцаатай байх хэцүү.

7. Баярт мөчүүдэд тань хамт баярладаггүй.

Аз жаргалтай, баярт мөчүүдэд таны найз баярлаж,  хуваалцдаггүй бол түүнтэй найзлах хэрэг байна уу?

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.