in

Монголын контент бүтээгчид Youtube-ээр орлого олох боломж бүрдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд “Google” компанийн Вашингтон хот дахь салбарт зочиллоо.

Энэ үеэр “Google For Education” хөтөлбөрийн хүрээнд Монголын 10,000 багшийг Google-ийн цахим ур чадварын хөтөлбөрөөр суралцуулахаар болсон байна. Тэднийг суралцах хугацаанд нь Google компаний зүгээс нэмэлт цалин олгоно.

Багш нарын туршилтын сургалтыг Монгол Улсын Tech for Mongolia ТББ болон Боловсролын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. 10,000 багшийн сургалтыг хэрхэн хурдтай, хүртээмжтэй зохион байгуулах талаар талууд ярилцав. Түүнчлэн Монголын залуус, боловсон хүчинд зориулсан дэлхийн хэмжээний Google Careers сертификатыг олгох хөтөлбөрийг эхлүүлж байгаа аж.

Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Б.Тэмүүлэн “Google компаниас Монголын ЕБС-ийн 10,000 багшийг цахим ур чадварт сургах хөтөлбөрийг эхлүүлж байгаа.

Энэ хүрээнд цахим хөгжил харилцаа холбооны яамнаас “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа. Улмаар Монгол Улс 3,000 инженерийг хоёр жилийн хугацаанд бэлтгэнэ гэсэн зорилго тавин ажиллаж байна.

Google-ийн дэлхийн хэмжээний хөтөлбөрийг ашиглан дотоодын хүний нөөцөө бэлтгэх ажлыг энэ оны сүүлээс хэрэгжүүлнэ. Youtube болон контент хөгжүүлэгчид Google-ийн Android Storyе-оор дамжуулан Googleе-ийн платформд контентоо гаргаснаар орлогын эх үүсвэрүүдийн нээж өгдөг хөтөлбөр болон төлбөрийн шийдлүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна” гэв.

Монголын залууст өргөн цар хүрээний боломжийг нээх үүднээс кибер аюулгүй байдал, дата аналитик, төслийн менежмент, цахим худалдаа, маркетинг, IT инженерийн чиглэлээр “Google Career Certificate” хөтөлбөрт 1,000 залуусыг хамруулах дэмжлэгийг “Google” компаниас үзүүлнэ. 1,000 залууг сургах хөтөлбөр нь дата аналитик, кибер аюулгүй байдал болон дижитал маркетинг зэрэг цахим дахь бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадваруудыг олгох тэтгэлэгт хөтөлбөр аж.

Хөтөлбөрийн зорилго нь залууст цахим салбарт амжилт гаргахад шаардлагатай дэлхийн хэмжээний мэдлэг, ур чадвар олгох, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэх юм байна.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.