in

Зөв, ГоёЗөв, Гоё

Байцаагаар хийж болох амттай 3 салатны жор

Байцаа нь хүний биед хамгийн хэрэгцээтэй хүнсний ногоонуудын нэг билээ. Үүнийг ч та бүхэн сайн мэдэх биз ээ. Тийм ч учраас сүүлийн үед хүмүүс хоол хүнсэндээ байцааг түлхүү хэрэглэх болсон. Харин та байцаагаар юу хийж иддэг вэ? Ихэнх хүмүүс байцаатай шөл, ногоотой хоол хийхдээ байцааг ашигладаг. Тэгвэл та бүхэндээ өнөөдөр байцаагаар хийж болох хамгийн амттай 3 салатны жорыг танилцуулъя.

Коулсло салат

Kfc түргэн хоолны сүлжээ рестораноор худалдаалагддаг энэхүү салатанд дургүй хүн гэж ховор болов уу? Тэгвэл тус амттай салатыг гэртээ хэрхэн хийх жорыг танд хүргэе.

Орц:

  • Ногоон байцаа – нэг бөндгөр (1 кг)
  • Лууван – 2 ширхэг
  • Давс – 1 халбага

Соус:

  • Майонез – 1 аяга
  • Алимны цуу – аяганы дөрөвний нэг
  • Элсэн чихэр – 1 хоолны халбага
  • Давс – тал амны халбага

Бэлтгэх арга:

Байцаагаа хальсалж бэлтгээд, маш нарийн цэвэрхэн хэрчих хэрэгтэй. Хэрчсэн байцаан дээрээ давсаа хийж хутгаад, 1-2 цаг байлгаарай. Луувангаа мөн адил нарийн хэрчинэ. Эсвэл та лууван үрэгч ашиглаж болох юм.

Одоо амрааж бэлтгэсэн байцаан дээрээ луувангаа хийж базаарай. Одоо майонез, давс, сахар болон алимны цуугаа хольж хутгаарай. Ингээд та салатаа амтлах соусаа бэлдчихлээ гэсэн үг. Үүнийгээ байцаа болон лууван дээрээ хийгээд базахад хангалттай юм.

Алим болон байцааны салат

Орц:

  • Байцаа – 1 ширхэг (дундаж хэмжээтэй)
  • Алим – 2 ширхэг
  • Бууцай – 1 атга
  • Алимны цуу – 2 халбага
  • Гич – 1 халбага
  • Майонез – 3 халбага
  • Давс, хар перец – амталгаагаар
  • Сахар – 2 чимх

Байцаагаа нарийн бас нимгэн хэрчинэ. Алимаа ч мөн нимгэн хэрчиж бэлтгээрэй. Бууцайгаа жижиглэж хэрчээд, алим, байцаатайгаа хольно. Дээр нь алимны цуу, гич, майонез, давс, хар перец болон сахараа хийж базах хэрэгтэй. Ингээд таны амттай салат бэлэн болох юм.

Хүрэн байцааны салат

Орц:

  • Хүрэн байцаа – 300 гр
  • Цагаан лууван – 1 ширхэг
  • Лууван – 100 гр
  • Ногоон сонгино
  • Бүйлсэн самар – 60 гр
  • Наран цэцгийн үр – 40 гр
  • Хар перец, давс – амталгаагаар
  • Алимны цуу – 2 халбага
  • Элсэн чихэр – 2 халбага
  • Майонез – 3-4 халбага

Хийх арга:

Байцаа, цагаан лууван, улаан луувангаа адил маш нарийн хэрчиж бэлтгэнэ. Ногоон сонгиноо жижиглэж хэрчиэрэй. Бүйлсэн самраа жижиглэж хэрчээд, байцаа, лууван, ногоон сонгинотойгоо холиорой. Үүн дээрээ нэмээд наран цэцгийн үр, хар перец, давс, сахар, алимны цуу болон майонезээ хийж сайтар базна.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.