in

Амттай интоорын компот хийх 3 төрлийн жор

Бид та бүхэндээ үргэлж гэртээ бэлтгэж болох амттай зүйлсийн жорыг хүргэдэг билээ. Энэ удаад интоорын компот хийх аргыг зааж өгөхөөөр бэлтгэлээ. 3 өөр төрлийн интоорын компот бэлтгэх аргыг зааж өгөх тул та аль өөрт таалагдсангаа сонгож хийгээрэй. Үнэхээр амттай болох төдийгүй хийхэд хялбархан.

Интоорын компот

Орц:

  • Ус
  • Элсэн чихэр – 300 гр
  • Интоор – 800 гр

Саванд ус хийж халаан, элсэн чихрээ хийж уусгаарай. Дээр нь интоороо хийж, 5-10 минут буцалгана. Ингээд компотоо хөргөж, таглаж тавиарай. Дараа нь та хүссэнээрээ идэж болох юм.

Интоор болон чангаанзны компот

Орц:

  • Ус
  • Элсэн чихэр – 200-300 гр
  • Интоор – 600 гр
  • Чангаанз – 200-300 гр

Усаа халааж, элсэн чихрээ хийж уусгаарай. Дээр нь чангаанз болон интоороо хийж, 5-10 минут буцалгана. Дараа нь гал дээрээс авч хөргөөд, идэж болох юм.

Алим, интоорын компот

Орц:

  • Ус
  • Элсэн чихэр – 300 гр
  • Алим – 2-3 ширхэг
  • Интоор – 600-700 гр

Саванд усаа хийж халаагаад, элсэн чихрээ хийж уусгана. Дээр нь хэрчсэн алим болон интоороо хийж, 5-10 минут буцалгаарай. Ингээд компотоо хөргөж, идэж болох юм.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.