Монгол улсын түүхэнд “Mr.Olympia”-ийн дэвжээнд анх удаа Монгол бүсгүй гарахаар болжээ. Тамирчин Б.Уянга түүх бүтээж “Mr.Olympia”-ийн тайзан дээр Монгол улсаас анх удаа оролцох эрхээ авсан тамирчин боллоо.
Бодибилдингийн тамирчдын цор ганц мөрөөдөл байдаг нь Мистер Олимпын тайзан дээр зогсох билээ. Мөн түүний нөхөр Э.Батдорж Монголын анхны Men’s Physique ангилалд мэргэжлийн тамирчин болж байжээ.
Урд өмнө энэхүү амжилтыг гаргаж байсан Монгол тамирчин одоогоор байхгүй билээ. Ингээд “Mr.Olympia”-ийн тайзан дээр түрүүлж түүх бүтээхийг хүсье.