in

ХөөрхөнХөөрхөн БурууБуруу

Дуучин Д.Болд: Та хэд маань одоо жоохон тайвшраад миний бичих хэдэн үгийг уншаад өгөөрэй

Цаг үеийн асуудлаар дуучин Д.Болд өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах зүйлсийг бичжээ.

Тэрээр: “Энэ өдрийн мэнд.Та хэд маань одоо жоохон тайвшраад миний бичих хэдэн үгийг уншаад өгөөрэй Баярлалаа…

Өчигдрийн болсон арга хэмжээ бол Camerton хамтлагийн бүрэн хэмжээний бие даасан тоглолт огт биш шүү. The night with us гэдэг нэртэй event party зохион байгуулдаг газар CAMERTON 28 жил болж байгаатай холбоод төрсөн өдрийн #event #party зохион байгуулж өгье гэж бидэнд санал тавьсны дагуу бид 13 дуу дуулж оролцохоор гэрээ хийсэн юм. Зохион байгуулагчид энэ #party #event дээр оролцох дуучид хамтлаг бас байгаа гэсэн.

Хөтөлбөрт:

1.Хар Сарнай хамтлаг

2.Quiza

3.Минжинсор

4.DJ Ami

5.Гаднаас ирсэн зочин DJ Ricky Jay нар байсан…

Яг энэ өдөр давхцаад 2000 оноос хойш хамтран ажиллаж бидний уран бүтээл дуу хөгжмийг үргэлж дэмжсээр ирсэн MСS компанийн 30 жилийн ойн дээр нь завсарлагаа тааруулаад очиж баяр хүргээд дуулж өгөхгүй бол ёстой муухай шүү гэдэг шийдвэрийг хамтлаг дотроо гаргаад очсон юм аа…Ямар үед яаж бидний уран бүтээлүүдийг чин сэтгэлээсээ дэмжиж байсан ойн баяраа мөн энн өдөр хийж байгаа нийт хамт олныг энэ мөчид бид орхиж чадсангүйээ УУЧЛААРАЙ..

Гол нь энэ хооронд үзэгчид маань хамтдаа энэ “The Night With Us” party-нд оролцож байгаа Хар Сарнай хамтлаг,Quiza,DJ нар,дуучин Минжинсор нарын дуу хөгжим уран бүтээлийг үзээд байж байх хугацаа байсан юм…Зарим нэг үзээгүй хүмүүс 5-дуу л дуулсан гээд байх шиг.Бид бүх гаргасан цомгийн хит дуунуудаасаа оруулсан 20 гаран дуунуудаа тэнд хүрэлцэн ирсэн үзэгчидтэйгээ дуулж бүжиглэсэн юм.(доор өчигдөр тэнд бичиж гаргасан мөн дуулсан дуунуудынхаа дараалал зургаа тавилаа.

Үүн дээр бас нэмээд Мандах нар дууг хөгжимгүй хоолой салгаж дуулж,Маамуу нааш ир дуугаа бас дуулж мөн Гудамжинд дуунуудаа дуулсан.дээр нь үзэгчид дахиулаад дахин гарч ирж манай Гана маань өөрийнхөө дууг мөн би Зөвхөн чамруу дуугаа дуулж тэгээд хамгийн сүүлд Хүлээлт дууг дахин үзэгчидтэйгээ дуулж энэ #party дууссан юм) Ирж үзсэн хамтдаа дуулж бүжиглэсэн хүмүүс нь мэдэх биз дээ…

Зарим нэгэн хүмүүст буруу ойлголт төрүүлсэн бол биднийг УУЧЛААРАЙ

CAMERTON хамтлаг энэ болсон “Night With Us” party event дээр нийт 27 дуу дуулсан…” гэсэн байна.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.