in

Зөв, ГоёЗөв, Гоё Ха хаХа ха ГайхмаарГайхмаар

Хүнийг худал хэлж байгаа эсэхийг мэдэх найдвартай 7 арга

Биднийг худал ярих үед амнаас худал үгс урсан гарах боловч, биеийн хэлэмж маань худал хэлж чаддаггүй. Тиймээс үүнийг ашиглаж, тухайн хүнийг худал хэлж байгаа эсэхийг мэдэж болох юм. Хүнийг худлаа ярьж байгааг мэдэх боломжтой 7 шинж байх бөгөөд эдгээрийг сайн ажигласнаар, та яг л чадварлаг мөрдөгч шиг үнэн худлыг ялгаж чаддаг болно.

1. Яриан дундаа түр зогсох, түгдрэх

Хүнийг худлаа ярьж байгааг илтгэх гол шинжүүдийн нэг бол ярьж байхдаа гацаж түгдрэх юм. Энэ нь тэд араас нь юу гэж хэлэхээ бодож байгаа учраас гарч ирэх шинж тэмдэг гэж ойлгож болно. “Мм, нөгөө, харин” гэх зэрэг үгс их ашиглаж байвал түүнийг худлаа ярьж байгааг амархан мэдэх боломжтой.

2. Сэтгэл хөдлөлөө хэрхэн гаргаж байгаад анхаарлаа хандуул

Жинхэнэ сэтгэл хөдлөл 5-аас дээшгүй секунд үргэлжилдэг. Харин 5-аас дээш секунд үргэлжилж байгаа сэтгэл хөдлөлийг худлаа гэж үзэж болох юм. Хэн ч байлаа гэсэн нэг царайны хувиралтайгаа 10 секунд байна гэдэг яаж ч бодсон хуурамч биш гэж үү?

3. Хэрхэн хувирч байгааг нь ажигла

Хүмүүс тухайн хүн ямар нэгэн мэдээ сонссоны дараа гаргаж байгаа царайны хувирал нь юу мэдэрч байгааг илэрхийлдэг. Жишээлбэл хэн нэгэн “Баяртай байна” гэж хэлснийхээ дараа баяртай царай гаргасан бол энэ нь худал юм.

4. Сэтгэл хөдлөл нь үнэн эсэхийг шалга

Хүнийг үнэн сэтгэлээсээ баярлаж, эсвэл үнэн сэтгэлээсээ гуниглаж байна уу? гэдгийг таньж мэдэх тийм ч хэцүү биш. Зүгээр л түүнийг хэсэг ажиглахад, жүжиглэж байна уу, чин сэтгэлээсээ байна уу гэдэг нь харагдана. Жишээ нь хүн инээхэд зөвхөн ам хөдлөх бус, нүдний дор үрчлээс үүсч, хөмсөг доошилдог. Үүгээр хүнийг үнэнгээсээ инээж байгаа эсэхийг мэдэж болно.

5. Нэг үгээ олон давтаж байна уу?

Хүн худлаа хэлэх үедээ юу хэлж байгаагаа сайн сонсож чаддаггүй. Тиймээс нэг хэлсэн үгээ, өгүүлбэрээ ахин давтаж хэлэх хандлагатай байдаг. “Би оффис дээр очсон чинь тэд нар байгаагүй. Би уг нь очсон. Очсон чинь харин байгаагүй” гэхчлэн өөрийгөө очсон гэдгийг батлахын тулд олон удаа хэлж байгаа нь сэжиг төрүүлнэ.

6. Асуухад ашигласан үгийг, хариулахдаа ашиглана

Таны асуусан асуултанд, асуухад ашигласан үгээр хариулж байна уу? Тийм бол тэр тийм ч чөлөөтэй биш байгааг илтгэх төдийгүй ямар нэгэн зүйл нууж байж болох юм. Үүнийг илүү бататгахын тулд асуултаа улам бүр лавшруулаад үзээрэй.

7. Нүүр эсвэл амаа дарах

Худал ярьж байгаа хүнийг таних хамгийн энгийн арга бол тэднийг нүүр эсвэл амаа дарж байгаа эсэхийг ажиглах юм. Тэд худал хэлэхдээ өөрийн мэдэлгүй амаа дарчихдаг.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.