in

Зөв, ГоёЗөв, Гоё БурууБуруу Ха хаХа ха ХөөрхөнХөөрхөн

Мөнгө бага үрж, илүү дэгжин хувцаслахад туслах 9 арга

Эмэгтэйчүүдэд тулгардаг гол асуудлын нэг бол өөрийн мэдэлгүй хамаг мөнгөө хэрэгцээгүй хувцсанд үрэх байдаг. Дэлгүүр хэсэг л юм бол, тооцоолоогүй зүйлсээ худалдан авч, дараа нь яах гэж авсан юм болдоо хэмээн харамсан суухад хүргэдэг шүү дээ. Тэгвэл ийм асуудалд орохгүйн тулд дагаж мөрдөх ёстой хэдэн дүрмийг та бүхэндээ танилцуулж байна.

1. Төсөв

Та дэлгүүр явж юм авахаас өмнө эхлээд хэр хэмжээний мөнгө зарцуулах гэдгээ тооцоолж, яг л тэр хэмжээний мөнгөө авч яваарай. Энэ нь таныг илүү мөнгө үрэхээс сэргийлэх хамгийн шилдэг арга юм. Мөн дэлгүүр хэсэхдээ аль болох картаа орхиж, бэлэн мөнгөтэй явж байхыг хичээгээрэй. Ядаж л та хэдэн төгрөг хэтэвчинд тань үлдэж байгааг анзаарна шүү дээ.

2. Жагсаалт гаргах

Ухаалаг худалдан авалт нь таныг төлөвлөгөө гаргахыг шаарддаг.

  • Эхлээд өөрийнхөө стайлыг тодорхойлж, ямар төрлийн хувцас авах шаардлагатайг бод
  • Дараа нь шүүгээгээ ухаж, давтагдсан загварын ижил хувцас авахаас сэргийлэх хэрэгтэй
  • Яг одоо ямар хувцас трэнд болж, загварлаг охид хэрхэн хувцаслаж байгаа талаар судлаад харахад гэмгүй
  • Ингээд эцэст нь танд ямар хувцас хэрэгтэйг бодож, юу юу авахаа жагсаан бич

3. Даашинзны оронд юбка ав

Даашинз уу, юбка уу гэсэн сонголттой тулгарвал юбка сонгож байгаарай. Учир нь юбканы дээгүүр төрөл бүрийн цамц, футволк зэргийг өмсөж, илүү олон хувцаслалт гаргаж болох юм.

4. Бусдаас өөр бай

Хүн бүрийн өмсдөг, форм болсон хувцаснаас аль болох зайлсхий. Энэ нь таныг өөрийнхөөрөө, онцгой харагдахад саад болох юм. Тиймээс зориг гаргаж, сонирхолтой өнгө аястай, өвөрмөц хувцсыг сонгож аваарай.

5. Хувцас, хэрэгслийн зохицол

Дан хар бараан өнгийн юм өмсөөд байвал бага зэрэг уйтгартай харагдана. Тиймээс цүнх, тэлээ, бүс эсвэл гутал гээд туслах хэрэгслээ тод өнгөтэй байхаас сонгоорой. Ингээд л тохируулаад өмсөхөд та заавал тод өнгийн, гялалзсан хувцас авах шаардлагагүйгээр хараа булаам, сайхан харагдаж чадна. Нэг ёсондоо өнгөлөг шинэ хувцас авахын оронд арай бага үнэтэй загварлаг бүс аваад л өөрт байгаа хар хувцсан дээрээ зүүхэд л шинэлэг харагдана гэсэн үг юм.

6. Онлайнаар худалдан авалт хийх

Одоо үед онлайнаар худалдан авалт хийх хялбар болсон. Өөрт таалагдсан хувцсыг харж сонгоод, гэртээ хүргүүлээд л авчихна. Энэ нь таны цаг завыг хэмнээд зогсохгүй хэрэггүй зүйлсэд илүү мөнгө үрэхээс сэргийлэх юм. Жишээ нь та дэлгүүр орж хувцас худалдан авбал, хажуугаар нь нүдэнд тусах өөр барааг ч мөн авах магадлал өндөр. Тэгвэл онлайн худалдаанд тийм эрсдэл байхгүй учир сүүлийн үед бүсгүйчүүдийн гол сонголт болоод байгаа билээ.

7. Ганцаараа дэлгүүр хэс

Найзуудтайгаа дэлгүүр хэсэхэд өөрт хэрэгтэй бус, шаардлагагүй зүйлс худалдан авах хандлагатай байдаг. Тэдэнтэй хамт хөгжилдөн, дэлгүүр хэсэх нь сэтгэл санааг өөдрөг болгож, юуг ч худалдан авахад бэлэн болгоно. Иймд ганцаараа дэлгүүр орж, яг л өөрт хэрэгтэй гэх зүйлсээ худалдан авч байгаарай.

8. Жинхэнэ үнийг тодорхойл

Та элгэн болон савхин хувцас алийг нь авахаа мэдэхгүй зогсож байна гэж бодъё. Савхин хувцас илүү үнэтэй ч, гэрийн нөхцөлд хялбархан цэвэрлэж болно. Харин элгэн хувцас үнэ нь харьцангуй хямд гэлээ заавал хуурай хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлэх шаардлагатай.

Энэ тохиолдолд савхин хувцсыг сонгох хэрэгтэй бөгөөд одоо та арай илүү үнэ төллөө ч, цэвэрлэгээний мөнгөө хэмнэж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Ер нь хувцас худалдаж авахдаа угааж цэвэрлэх зааврыг нь үргэлж харж байх хэрэгтэй. Арчилгаа их шаардагддаг хувцас таны халаасыг улам бүр л нимгэрүүлнэ гэдгийг санаарай.

9. Зөв хөрөнгө оруулалт

Трэнд хувцаснууд нэг улирал өмсөөд ч моодноос гарчихдаг. Харин та улирал бүр трэнд дагаад загварлаг хувцаслаж чадна гэж үү? Иймд хэтэрхий загвар хөөхийн оронд моодноос хэзээ ч гардаггүй классик хувцсыг сонгох хэрэгтэй. Энэ нь үнэхээр бодит хэмнэлт болно гэдгийг санаарай.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.