in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн БурууБуруу ГайхмаарГайхмаар Арай ч дээАрай ч дээ Ха хаХа ха

Нүүрээ будаагүй байхдаа ч үргэлж үзэсгэлэнтэй харагдахад туслах 10 арга

Нүүрээ будсан эмэгтэй хүн хүчирхэг харагддаг бол, нүүрээ будаагүй бүсгүй илүү натурал, үзэсгэлэнтэй харагддаг хэмээдэг. Гэтэл та нүүрээ будаагүй үедээ өөртөө таалагдах хэмжээний сайхан харагдаж чадахгүй байна уу? Тийм бол та бүхэндээ нүүрээ будаагүй байсан ч, үзэсгэлэнтэй харагдах аргуудыг хүргэж байна. Та эдгээрийг дагаж мөрдсөнөөр, танд будаг шаардлагагүй болох юм.

1. Торгон дэр дэрлэ

Та унтаж байхдаа ч гадаад төрхөө илүү үзэсгэлэнтэй, арьсаа сайхан болгох боломжтой. Дэрэндээ торгон дэрний уут хийгээрэй. Энэ нь таны арьс, үсэнд үрэлт багатай тул гэмтэл, цочролоос сэргийлдэг. Харин даавуун дэрний тухайд арьсны тосыг өөртөө шингээж, батга гарах боломжийг нэмэгдүүлдэг байна.

2. Хүчил ашигла

Үхсэн эсүүд таны арьсны нүхийг бөглөж, улмаар улайлт, толбо үүсгэдэг. Салицилийн хүчил нь нүхний дотор болон гадар хэсгийг цэвэрлэж, гуужуулж арьсыг шинээр нөхөн төлжихөд тусална. Тонер эсвэл нүүрний маск гэх мэт салицилийн хүчил бага агууламжтай бүтээгдэхүүнийг (нүүрэн дээр хэрэглэвэл 0.5% -аас 2% орчим) сонгож арьсаа арчиж байгаарай.

3. Нүүрэндээ иллэг хийх

Та нүүрний дасгалын тусламжтайгаар гадаад төрхөө өөрийн хүсэл, төсөөлөлд байдаг төрхтэй нийцэх хэмжээнд хүргэж болно. Ингэхдээ нүүрний судасны цусны эргэлтийг сайжруулахын тулд нүүрээ хурууны өндгөөр хөнгөн дарж, товших хэрэгтэй. Нэг ёсондоо арьсаа сэргээж өгч байна гэсэн үг. Орой бүр нүүрээ угааж, цэвэрлэсний дараа хэсэг хугацаанд товшиж, арьсаа дээш чиглэлд татаарай.

4. Хөмсгөө засах

Хөмсөг бол нүүрний бүтцийг тодорхойлох хамгийн чухал зүйл. Тиймээс хөмсөгнийхөө хэлбэрийг зөв гаргаж, засаарай. Энэ нь таны нүүрээ будаагүй байсан ч, сайхан харагдахад хамгийн гол нөлөөг үзүүлнэ.

5. Сормуусандаа касторын тос түрхэ

Касторын тос нь хөмсөг сормуус ургуулах нөлөөтэй болох нь судалгаагаар батлагдсан. Үүнийг амьдрал дээр туршиж, сормуусаа ургуулж чадсан хүмүүс ч олон байдаг. Тиймээс орой бүр унтахаасаа өмнө сормуусандаа касторын тос түрхэж байгаарай. Энэ нь таны нүдийг илүү үзэсгэлэнтэй харагдахад тусална. Танд өтгөн, урт сормуусыг бэлэглэнэ.

6. Серум түрх

Нүүрэн дээрээ энгэсэг түрхэж будахаас өмнө эхлээд арьстайгаа ажиллах хэрэгтэй. Нөсөө толбо, зураасан үрчлээстэй тэмцэхэд танд серум туслана. Хэдэн дуслыг нүүрэндээ шингээж түрхэхэд хангалттай. Мэдээж өөрийн арьсны төрөлд тохирох серумыг сонгож хэрэглэх ёстой. Мөн салфеткан маскыг өдөр бүр тавьж, арьсандаа хангалттай чийгшил өгч байгаарай.

7. Нимбэгтэй ус уу

Арьсыг эрүүл, гоо сайхан байлгах олон аргууд байдаг. Судалгаагаар С витамин нь арьсыг сэргээж, гэрэлтүүлэх зэрэг нөлөөтэй болох нь батлагдсан. Тиймээс та нимбэгтэй уснаас өөрт шаардлагатай С витаминаа авч, арьсаа гэрэлтсэн, өнгөлөг харагдуулж болох юм.

8. Нарны тос түрхэ

Хөгшрөлтийн шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлж, нүүрний арьсыг толигор болгож, арьсыг кератин гэх мэт чухал уургаар тэжээж, өөгүй, эрүүл харагдуулахын тулд та нарны тос заавал хэрэглэх ёстой. Үүнээс гадна энэ нь арьсны хорт хавдраар өвчлөх магадлалыг бууруулж байдаг аж. Хамгийн гол нь өвөл, зун, нартай, наргүй хамаагүй өдөр бүр нарны тос түрхэж, арьсаа хамгаалж, нэмэлт бүрхүүл үүсгэх ёстой.

9. Дасгал хийж, цусны эргэлтээ сайжруул

Сайн цусны эргэлт нь таны арьсыг залуу, эрүүл байлгахад тусална. Харин цусны эргэлтээ сайжруулахын тулд дасгал хөдөлгөөн тогтмол хийж, хөлсөө гаргах шаардлагатай. Мэдээж энэ нь нэмээд таныг турааж, арьсыг тань чангална.

10. Имиджээ өөрчил

Төгс сайхан харагдахын тулд та өөрийн стилээ олсон байх шаардлагатай. Та ямар болохыг хүсдэг, тэр стилээ туршаад үзээрэй. Зүгээр нэг таарснаа өмсөөд явах биш, таныг өөртөө итгэлтэй, харц дээгүүр болгодог тийм хувцас өмсөж байгаарай. Ингэсэн байхад өдөр бүр таных байх болно.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.