in

ХөөрхөнХөөрхөн Зөв, ГоёЗөв, Гоё БурууБуруу Ха хаХа ха Арай ч дээАрай ч дээ ГайхмаарГайхмаар

Таны нүүр будалтыг хямдхан харагдуулдаг алдаанууд

Нүүр будалт бол эмэгтэйчүүдийн хамгийн дотны найз бас тэднийг ямар ч дайн тулаанд ялуулж чадах хүчтэй зэвсэг. Гэхдээ та зэвсгээ бүрэн эзэмшиж чадаагүй, өөрт тохирох зэвсгээ олоогүй байж болно. Үүнээс болж дайнд ялагдаж ч болно. Иймд нүүр будалтаа зөв хийх нь хамгийн чухал. Өнөөдөр та бүхэндээ таны будалтыг хямдхан харагдуулдаг алдаануудыг дэлгэж байна.

Суурь

  • Хэт зузаан суурь: Суурийг хэт зузаан тавих нь таныг таагүй харагдуулна. Кремийг аль болох хөнгөн тавьж байгаарай.
  • Арьсаа будалтанд бэлтгээгүй: Будаж эхлэхээс өмнө арьсаа бэлтгэж, чийгшүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс крем түрхэсний дараа арьс барзайж үрчлээс тодорно.
  • Нүүрээ будчихаад спрей хэрэглэдэггүй: Будалтаа дууссаны дараа спрей цацаж, будгаа шингээх хэрэгтэй. Энэ нь будалтыг илүү натурал харагдахад тусална.

Өнгөний зохицол

  • Өөрийн арьсны өнгөнд тохироогүй сүүдэр хэрэглэдэг: Таны хэрэглэх сүүдэр арьсны өнгөнөөс нэг өнгө бараан байх хэрэгтэй. Ингэснээр уусч, яг төгс харагдана. Арьснаас хэт бараан сүүдэр нь ялгарч, таныг нэг ёсондоо халтар харагдуулах аюултай.

  • Хэт их гэрэл ашигладаг: Сүүлийн үед хүмүүс аль болох натурал будалт хийхийг эрхэмлэх болсон. Тиймээс хэт их гэрэл нүүрэн дээрээ түрхэж, будмал харагдах гэсний хэрэггүй. Зарим хэсгээ хөнгөн тодруулж байгаарай.

  • Өдөр бүр гэрэл, сүүдэр ашигладаг: Мэдээж гэрэл сүүдэр нь таны нүүрний бүтцийг засч, илүү зөв харагдуулна. Гэхдээ үүнийг өдөр болгон тавьж, нүүрээ нүсэр будах шаардлагагүй. Заримдаа үүнээс татгалзаж болохгүй гэж үү? Та илүү үзэсгэлэнтэй, дулаахан харагдана гэдэгт итгэлтэй байна.

Гялалзуулагч

  • Үргэлж гялалзуулагч ашигладаг: Өдөр бүрийн нүүр будалтандаа гялалзуулагч ашиглах нь тохиромжтой бус. Ялангуяа та +25 настай бол. Энэ нь таны төрхөнд тохирохгүй бөгөөд хэтэрхий их хичээсэн мэт харагдуулна. Үүний оронд энгийн будгийг сонгож байгаарай.

Хөмсөг

  • Хөмсгөө ижилхэн буддаггүй: Та нүүрээ хэчнээн гоё будсан байлаа ч, хөмсөг тань ижилхэн биш бас ямар ч хэлбэргүй байдал таны тэр өдрийн будалт тэр чигтээ хог болж хувирна. Хөмсөг маш чухал. Энэ нь таны нүүр будалтын үндэс болдог учир хөмсгөө адилхан засч, будаж байх хэрэгтэй.

  • Хэт будсан хөмсөг: Төрөлхийн сайхан өтгөн хөмсөгтэй хүмүүс гэж бий. Гэхдээ тэрийгээ засч янзлахгүй, ширэнгэн ой шиг замбараагүй яваад байж болохгүй. Нарийсгаж, хэлбэр гаргаж, үргэлж засч байх хэрэгтэй. Эс бөгөөс нүүр дүүрэн хөмсөг нь царайг дарах аюултай. Мөн бүсгүйчүүд маань өөрсдийн арьсны өнгө, үсний өнгөнд тохируулалгүй хөмсгөө хэт тод будаж болохгүй.

  • Будаагүй хөмсөг: Хөмсөг багатай хүмүүсийн тухайд цайвар өнгийн үстэй байлаа ч, бага зэрэг тодруулах шаардлагатай. Мэдээж нүүрэнд хөмсөг тодорч харагдсанаар илүү үзэсгэлэнтэй харагдана гэдгийг санаарай.

Сормуусны будаг болон контур

  • Хэт их будаг: Нүдний будагны хэмжээг тааруулахгүй бол таныг том аюул хүлээж байх болно. Энэ нь танд овор нэмээд зогсохгүй будалтыг хямдхан харагдуулна.

  • Тень ашиглаж, суурь тавихгүйгээр шууд контур, сормуусны будаг ашигладаг: Контур тавих, сормуусаа будах гэж байгаа бол эхлээд хөнгөн өнгөөр ч болов зовхио будаж, өнгө оруул. Үүний дараа контур тавьж, сормуусаа будах хэрэгтэй. Үгүй бол энэ зураг шиг нүд тань тун ч эвгүй харагдана.

Трэнд будалт

  • Шинээр гарч ирсэн бүх будалтыг туршиж үздэг: Таны нүүр тоглоомын талбар биш шүү. Тиймээс тохирох тохирохгүй трэнд будалтыг хийж, нүүрээ хямдхан харагдуулах хэрэггүй. Мэдээж бага зэрэг өөрчлөлтийг будалтандаа оруулж болох ч, хэтрүүлэхээс зайлсхийгээрэй.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.