in

Зөв, ГоёЗөв, Гоё ГайхмаарГайхмаар

Ухаалаг хүмүүс наснаасаа илүү залуу харагддаг 4 шалтгаан

Он цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн хөгширдөг. Ганц гадаад төрх өөрчлөгдөөд зогсохгүй оюун санаа ч дагаад өөр болно. Тэгвэл зарим хүмүүсийн тухайд энэ нь өөр байдаг. Тэд хөгширдөггүй, царай нь ч тэр, оюун ухаан нь ч тэр. Харин тэдний оворгүй төрхний нууц нь ухаалаг байдалтай нь холбоотой болохыг судалгаагаар тогтоожээ.

1957 онд энэхүү судалгааг эхлүүлсэн бөгөөд тэр үед судлаачид ахлах сургуулийн сурагчдын IQ хэмжиж үзэн, тэмдэглэж авчээ. Дараа нь 1992, 1993, 2011 онуудад тэдгээр судалгаанд оролцсон хүмүүсийг 71 нас хүрсний дараа биологийн насыг нь тодорхойлж үзсэн байна. Харин судалгааны үр дүнд iQ нь өндөр гарч байсан хүмүүсийн биологийн нас төдийгүй харагдах байдал ч бусадтайгаа харьцуулахад хамаагүй залуу байсан гэдэг. Судлаачид үүнийг тайлбарлахдаа “Ухаалаг хүмүүс өөрсдийн сэтгэл зүйгээ ч залуу байлгаж чаддаг. Үүний ачаар тэд утгагүй бодлууд, сэтгэл гутралаас хол байж, залуу нас, эрүүл мэндээ хадгалан авч үлддэг. Мөн эрүүл амьдралын хэв маягийг ч мөн баримтлах нь тэдний оюун бодлын хүчтэй холбоотой.” хэмээжээ.

1. Ухаантай хүмүүс юу юунаас илүүтэй туршлагыг илүүд үздэг

Дэлхийг ертөнцийг таних хүсэл дотор нь буцалж, төрөл бүрийн зүйлсийг хийж үзмээр санагдаж, өөрийгөө улам бүр нээж, таньж мэдэхийг юу юунаас илүүтэй мөрөөдөх нь таныг улам бүр залуухан болгоно. Ухаалаг хүмүүс дэлхийгээр аялах сонирхолтой байдаг бөгөөд аялал мэдээж таныг эрч хүчээр цэнэглэж, аз жаргалын дааврыг ч их хэмжээгээр ялгаруулна. Мэдээж энэ бүхний үр дүнд хэн овортой, хэн хөгшин харагдана гэж?

2. Эрүүл зуршил

Энэ бүхний эцэст юу идэж, биеэ хэрхэн арчилдаг вэ гэдэг хамгийн чухал зүйл юм. Эрүүл амьдралын хэв маяг таныг хүссэн насандаа харагдахад том тусламж үзүүлнэ.
Ухаалаг хүмүүс хэрхэн эрүүл байхаа тун сайн мэдэх учир дасгал хөдөлгөөн тогтмол хийж, эрүүл хоол хүнсийг түлхүү хэрэглэнэ. Энэ л тэднийг наснаасаа залуухан, эрч хүчээр дүүрэн харагдахад тусалж байгаа хамгийн гол зүйл юм.

3. Ухаан тэдэнд мөнгө авчирдаг

Толгой нь сайн ажилладаг, ухаалаг хүмүүс мөнгийг асуудалгүй олж чаддаг. Харин мөнгө байгаа цагт гадаад төрхөндөө хэчнээн бол хэчнээн их анхаарч, өөрийгөө залуухан, дур булаам харагдуулж чадна шүү дээ. Тиймээс энэ бүгдийн нууц нь мөнгө мөн мэдлэг боловсрол юм.

4. Ухаалаг хүмүүс стрессээс амархан гарч чаддаг

Стресс бол эсийн түвшинд хөгшрөлтийг хурдасгадаг. Тиймээс стрессээс хэр хол байж, хэр тайван байж чадна тэр хэрээрээ залуухан харагдаж чадах юм. Харин ухаантай хүмүүсийн тухайд асуудалд амархан унаад байдаггүй мөн стрессээс хялбархан гарч чаддаг сэтгэлийн хүчтэй.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.