in

Зөв, ГоёЗөв, Гоё

Яагаад нүүрээ их буддаг бүсгүйчүүд ажилдаа амжилт гаргадаггүй вэ?

An Asian woman is having make-up.

Нүүр будалт буюу нүүр хувиргалт нь нүүр төдийгүй ерөнхий төрхийн сул талыг далдалж давуу талыг тодруулж өгдөг. Гэтэл нуулгүй хэлэхэд, нүүр хувиргалтын үндсэн зорилгыг умартсан мэт нүүр будалтыг бид өдөр тутамдаа хэд хэдэн удаа хардаг. Харамсалтай нь тийм бүсгүйчүүдийн талаар хэзээ ч сайхан сэтгэгдэлтэй үлддэггүй шүү дээ.

Нүүр будалт ихэдчихээгүй л бол эмэгтэй хүнийг авардаг гэх үг ч бий. Тэгвэл нүүрээ тохируулж, тод биш, бүдэг ч биш будсан бүсгүйчүүд бусдад ажилдаа амжилт гаргадаг, лидер нэгэн гэх сэтгэгдлийг төрүүлдэг хэмээх судалгааг Шотландын Abertay University-ийн эрдэмтэд гаргажээ.

Эсрэгээрээ нүүрээ хэт тод будсан эмэгтэйчүүд их сургууль төгсөөгүй ч байж магадгүй гэх сэтгэгдлийг бусдад өгдөг гэнэ. Тэдэнд манлайлагч зан чанар дутмаг харин, илүү нийтэч, наргиан цэнгээнд дуртай байх магадлалтай.

Тод будалт ажил хэрэгч эмэгтэйд тохиромжгүй, тэднийг итгэл даахааргүй, хариуцлагагүй нэгэн мэтээр харагдуулдаг аж.

Ингэснээрээ тод будалтыг үгүйсгэж байгаа юм биш, харин үдэшлэг, тоглолт, тайзан дээр зохимжтой.

Тохирсон будалт хийсэн бүсгүй хүний өө сэв нь далдлагдаж, гоо сайхан төрх нь илүү тодордог. Тиймээс бүсгүй та тохиромжгүй газарт нүүрээ хэт тод будахаас сэргийлээрэй.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.