in

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээх заавар

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал “E-MONGOLIA” системээр дамжуулан хүлээн авна.

Та хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу!

Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх

Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх

Жич: Хэрвээ та E-Mongolia-р дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг аваарай.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.