in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн БурууБуруу ГайхмаарГайхмаар Арай ч дээАрай ч дээ Ха хаХа ха

30 насандаа хүн бүрийн сурч авсан байх ёстой 9 чадвар

30 наснаас амьдрал эхэлдэг хэмээдэг. Гэхдээ энэ насан дээр очихоор л бүх юм сайхан болчихдог хэмээн буруу ойлгож болохгүй. Та өөрөө тэр хүртэл хөдөлмөрлөж, алдаж онож, зовж шаналж, бүхнийг туулсан байх бөгөөд үүнээсээ улбаалж, ирэх өдрүүдэд илүү ухаалаг, зөв зүйтэй амьдрах боломжтой гэсэн үг. Яг л та 30 хүртлээ зааваргүй тоглоом тоглож, алдаж онох боловч үүнээс хойш тоглоомын дүрмийг ойлгосон учир илүү хянуур байж, хожиж чадна гэсэн утгатай юм. Тэгвэл 30 нас хүртлээ та юу сурч мэдсэн байх хэрэгтэй вэ?

1. Дуртай ажлаа хийдэг болсон байх

Beautiful Fashion Designer with Dress on a Mannequin. Textile Industry. Pop Art retro vector illustration

Их сургуулиа төгссөний дараа ажилд орж, амьдралд хөл тавьдаг. Ойролцоогоор 22-23 насандаа анхныхаа ажилд орж, үүнээс хойш төрөл бүрийн ажил хийж, өөрийн хүсэл сонирхлоо тодорхойлдог. Харин 30 насны босго алхахдаа та юу хийх дуртайгаа, үүгээрээ хэрхэн мөнгө олж, цаашдаа хэрхэн амьдрахаа хэдийн мэддэг болчихсон байх ёстой.

2. Өөрийн нэрийн хоол хийж сурсан байх

Та хоол хийж чаддаг байх эсэх тань огт хамаагүй. Ямартай ч нэг хоолыг маш амттай бас өвөрмөцөөр хийж сурсан байх шаардлагатай. Хаана ч, юу ч болсон бусдын өмнө нүүр улайлгахгүй нэг хоол хийж чаддаг болоорой. Үнэхээр хэрэг болно шүү.

3. Хэн таны жинхэнэ найз болохыг таньж мэдэх

Two women react differently to the movie. laughs and fears. Fast food in the cinema hall. Pop art retro vector illustration comic cartoon vintage kitsch

Залуу насанд хүн бүр л таны найз мэт санагдаж, хамт гадуур зугаалж, хооллож, хөгжилтэй дурсамж олныг бүтээдэг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам тэдгээр найзууд дундаас шилэгдэж, зарим нь мартагдана. Харин одоо харахад таны хажууд хэн байна? Хэн таны жаргалтай, зовлонтой бүхий л үед дэргэд тань байж, түшиг тулгуур болж байна? Тэр л таны жинхэнэ найз.

4. Хүмүүст амьдралынхаа бүхий л үйл явцыг ярихаа больсон байх

Хүн нас ахих тусам ухаан суудаг. Та бусдад өөрт тохиолдсон бүхнээ бодож санахгүй ярихад, үүний үр дүн нь хэрүүл маргаан, хов жив болж дуусна гэдгийг сайн ойлгосон байх. Ийм байдалтай хэд хэдэн удаа нүүр тулсны дараа асуудлаа дотроо хадгалсан нь дээр юм байна гэдгийг сайн мэддэг болсон биз дээ.

5. Бүхнийг зөв эрэмблэ

Бид амьдралынхаа туршид яарч, аль болох олон зүйлийг хийхийг, амжуулахыг хичээдэг. Гэхдээ хэсэг хугацааны дараа бид жижиг зүйлд хэт анхаарлаа хандуулж, хамгийн чухал зүйлээ мартаж, орхигдуулснаа ойлгоно. Тиймээс ажилдаа хэт улайрч, бяцхан үрийнхээ хамгийн нандин мөчийг харж чадахгүй өнгөрүүлэхээс татгалзаж, гэр бүл, ойр дотны хүмүүстээ илүү цаг гаргаж сураарай. Таныг баасан гарагийн орой илүү цагаар ажиллаж суусныг хэн ч санахгүй бас үнэлэхгүй. Харин үүний оронд хайртай хүмүүстэйгээ цагийг жаргаах өнгөрөөх нь сайхан биш гэж үү?

6. Мөнгийг олж чаддаг бас өөртөө зарцуулж чаддаг байх

Та одоо хүүхэд биш болохоор хямдхан эд зүйлс, хоол хүнснээс илүүтэй чанартайг нь сонгох хэрэгтэй. Мөнгийг олж чаддаг шигээ гаргаж, өөртөө зориулж чаддаг байгаарай. Чанартай хувцас сонгон авч, сайн хоол хүнс ч хэрэглэ.

7. Аав ээжийнхээ гэрээс нүү

 

Өдий 30 нас хүрчихээд эцэг эхтэйгээ хамт амьдарч, тэднээр тэжээлгэж байгаа бол өөрөөсөө ичих хэрэгтэй шүү. Та биеэ дааж, бүхнийг өөрөө хийж сурсан байх ёстой цаг үе учир одоо ч болов оройтоогүй дээрээ өөрийгөө аваад явахыг оролд. Ганцаараа амьдарснаар та маш олон зүйлсийг суралцаж, илүү ухаалаг, хүчирхэг нэгэн болно.

8. Олны өмнө үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж чаддаг болсон байх

Хэн юу гэх бол? намайг ингээд хэлчихвэл тэр хүн шүүмжлэх болов уу? гэхчлэн бусдын бодолд анхаарлаа хандуулж, санаагаа чилээдэг нас тань өнгөрсөн. Бусдын бодолд анхаарлаа хандуулахад амьдрал дэндүү богино. Тиймээс 30 насан дээр та өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, олны өмнө гараад түгдрэлгүй үгээ хэлчихдэг болсон байх ёстой. Хүнтэй зөв харилцаж, бусдыг сонсож чаддаг байх нь маш том чадвар шүү.

9. Зөв бие галбиртай болох

20 насанд бидний хоол боловсруулах систем сайн байдаг учир юу ч идсэн таргалахгүй, дасгал хөдөлгөөн хийхгүй байсан ч сайхан биетэй байж чаддаг. Гэхдээ 30 насанд бол өөр. Та өөртөө заавал анхаарал хандуулж байж л, бие галбираа зөв авч явна. Өдөр бүр дасгал хөдөлгөөн, зөв хооллолт гээд төвөгтэй санагдаж магадгүй ч, нэгэнт дасал болчихвол таны амьдралын салшгүй нэг хэсэг болох юм.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.