in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Арай ч дээАрай ч дээ БурууБуруу

Өвөө эмээ дээрээ өссөн хүүхдүүд хамгийн сайн хүн болж өсдөгийг судалгаагаар тогтоожээ

Happy Asian family

Судалгаагаар 2030 он гэхэд нийт 8 настнуудын 70 хувь нь өвөө эмээтэйгээ ихэнх цагийг өнгөрөөдөг болно гэжээ. Мэдээж өвөө эмээ дээрээ өссөн хүүхдүүд өрөвч нинжин сэтгэлтэй, сайн хүн болж төлөвшдөг төдийгүй дараах давуу талуудыг өөрсөддөө шингээж байдаг ажээ.

1. Өвөө эмээ нар бол агуу их мэдлэгийн эх үндэс

Тэднээс асар их туршлага хуримтлуулж, амьдралын мөн чанарыг бодитоор ойлгож болно. Хэдийгээр хоцрогдсон мэт санагдах ч тэд өнөөдрийг хүртэл чиний ой тоонд ч оромгүй асар их зүйлсийг даван туулж, сайн муу бүх л төрлийн хүнтэй уулзаж хүний чанарыг таньсан байдаг.

2. Сонирхолтой түүхийн хичээл заалгах болно

Тэдний тэмдэглэлийн дэвтэр, зургийн альбомыг үзэхэд яг л түүхийн хичээлд суусан мэт болдог. Тэдний ихэнх нь нийгмийн шилжилт, дайн, хувьсгал зэргийг биеэр даван туулсан учир өнөөдрийн бидний энэ амьдрал хичнээн их үнэ цэнээр олдсоныг бидэнд ойлгуулна.

3. Нинжин сэтгэлтэй хүн болж төлөвшүүлдэг

Өвөө эмээтэйгээ өссөн хүүхдүүд буруу зөвийн ялгааг эрт таньж, хүнийг хүндлэх, ядарсанд туслах сэтгэлтэй болдгоос гадна ажилсаг, ахуйд ойр болон төлөвшдөг байна. Судалгаанаас харахад өвөө эмээ дээрээ өссөн хүмүүс гэмт хэрэгт маш бага хувиар буюу бараг холбогддогийг тогтоожээ.

4. Овог удмаа сайн мэддэг болно

Эх эцгийн талын өвөөгөөс дээшхи үеүдийг хэн гэж дуудах, ямар хүмүүс байсан зэргийг өвөө эмээ нар ач зээдээ хэлж өгч, удмын талаарх мэдээллийг багаас нь олгодог. Овог удмаа мэдсэнээр цус ойртох аюулаас сэргийлж, өөрийн намтрыг баяжуулах эх үндэс болно.

5. Ёс заншлаа мэддэг болно

Гэр бүлийн уламжлалаас эхлээд үндэстэн ястан, улс орны ёс заншлын талаар тодорхой хэмжээнд мэддэг болно.

6. Өөртөө итгэлтэй болж төлөвшинө

“Өвөө эмээгийн хүүхэд” гэж цоллуулдаг хүүхдүүд хэнээс ч илүү эрхтэй, цаанаа л нэг онцгой хүүхдүүд байдгийг анзаардаг уу? Тэд багаасаа өвөө эмээгийн хайр энэрэлд өсч, буруу зүйл хийсэн ч ахин давтахгүй байх ухаантай, үргэлж хүнийг гэсэн сэтгэлтэй болж өсдөг юм.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.