in ,

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн Арай ч дээАрай ч дээ

YG энтертайнмент “BABYMONSTER” хамтлагийн дебют хийх гишүүдийг албан ёсоор зарлалаа

Өмнөд Солонгосын алдарт YG энтертайнмент “BABYMONSTER” нэртэй охидын шинэ хамтлагийг олон нийтэд танилцуулахаар болсон билээ. Тус хамтлагийн гишүүдийг сонгох сонгон шалгаруулалтын сүүлийн үнэлгээний шатанд 7 гишүүн үлдээд байсан бөгөөд YG энтертайнментын үүсгэн байгуулагч Ян Хён Сук хамтлагийн төлөвлөгөөнд ердөө 5 гишүүн л багтах боломжтой хэмээн мэдэгдээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр BABYMONSTER хамтлагийн youtube сувгаар дамжуулан дебют хийхээр болсон гишүүдийг албан ёсоор зарлалаа.

YG энтертайнментийн сонголтоор Ахён, Рука, Чикита, Харам, Фарита нар шалгарсан бөгөөд үзэгчдийн сонголтоор Рора, Аса нарыг авч ийнхүү 7 охид бүгд BABYMONSTER хамтлагийн гишүүн боллоо.

YG энтертайнмент 2016 онд BLACKPINK хамтлагийг дебют хийснээс хойш буюу 7 жилийн дараах охидын хамтлагаа танилцуулсан нь Youtube суваг түүхэнд хамгийн хурдан хугацаанд 100 мянган дагагчтай болсон к-поп хамтлаг болсон юм. Харин одоо BABYMONSTER хамтлагийн youtube суваг аль хэдийн 2 сая дагагчтай болоод байна.

Ингээд BABYMONSTER хамтлагт дебют хийхээр болсон 7 гишүүнийг танилцуулж байна.

Рука

© YG Entertainment / Youtube

Жинхэнэ нэр: Кавай Рука (河井瑠花)

Тайзны нэр: Рука (RUKA)

Төрсөн газар: Япон

Төрсөн он сар өдөр: 2002 оны 3-р сарын 20

Орд: Загас

Хамтлаг дахь үүрэг: Бүжигчин, реппер

Түүний тухай сонирхолтой баримтууд:

  • Тэрээр 2023 оны 2-р сарын 6-нд албан ёсоор танилцуулсан сүүлчийн гишүүн болсон.
  • Хэрэв дебют хийж чадвал YG-ийн удирдлаган дор дебют хийсэн анхны эмэгтэй Япон шүтээнүүдийн нэг болно.
  • Тэрээр хацрын хонхорхойтой.
  • Өмнөн нь Японы охидын хамтлаг болох Shibu3 төслийн гишүүн байсан.
  • Хип хоп дуулах, бүжиглэх дуртай.
  • Өглөөний хоолныхоо хажуугаар сүү уудаг.
  • Япон, Солонгос, Англи хэлтэй.
  • Маш өндөр октавт амархан хүрч чаддаг.
  • Бүжигт олон цагийг зарцуулдаг бөгөөд маш сайн бүжиглэдэг. Тэрээр 6 настайгаасаа бүжиглэж эхэлсэн. Чөлөөт цагаараа дотуур байрандаа хүртэл бүжиглэдэг.
  • 2018 онд YG Entertainment-д нэгдсэн бөгөөд 4 жил бэлтгэгдсэн.

Фарита

© YG Entertainment / Youtube

Жинхэнэ нэр: Фарита Чайконг (ภาริตา ไชยคง)

Тайзны нэр: Фарита (PHARITA)

Төрсөн газар: Тайланд

Төрсөн он сар өдөр: 2005 оны 8-р сарын 26

Орд: Охин

Хамтлаг дахь үүрэг: Дуучин, бүжигчин

Түүний тухай сонирхолтой баримтууд:

  • Тэрээр 2023 оны 2-р сарын 2-нд албан ёсоор танилцуулсан зургаа дахь гишүүн болсон.
  • Хэрэв дебют хийж чадвал YG-ийн удирдлаган дор дебют хийсэн BLACKPINK хамтлагийн гишүүн Лизагийн дараах Тайланд шүтээнүүдийн нэг болно.
  • Элс, наран шарлагын газарт дургүй. Ийм газрууд түүнд тухгүй мэдрэмж төрүүлдэг.
  • Амьтны хүрээлэнд очих дуртай. Түүний дуртай амьтад анааш болон шувууд.
  • Тэрээр хүүхэлдэйн киноны маш том шүтэн бишрэгч.
  • YG Entertainment-ын гүйцэтгэх захирал асан түүний тухай хэлэхдээ “Фарита маш гэрэл гэгээтэй тул “Диснейн киноноос шууд гарч ирсэн” мэт харагддаг гэжээ.
  • YG-д сонгогдсон 1226 өргөдөл гаргагчаас түүнийг сонгосон.
  • Түүний шүтэн биширдэг хамтлаг BLACKPINK, тэр дундаа Лиза. Тэр хэзээ нэгэн цагт түүн шиг болохыг хүсдэг.
  • Тайланд, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг.
  • Тэрээр өмнө нь загвар өмсөгч байсан бөгөөд Тайландын Интер модель тэмцээнд 1-р байр эзэлж, гранпри хүртэж байсан.
  • 2020 оны 7-р сард YG Entertainment-д нэгдсэн бөгөөд 2 жил бэлтгэгдсэн.

Аса

© YG Entertainment / Youtube

Жинхэнэ нэр: Энами Аса (榎並杏紗)

Тайзны нэр: Аса (ASA)

Төрсөн газар: Япон

Төрсөн он сар өдөр: 2006 оны 4-р сарын 17

Орд: Хонь

Хамтлаг дахь үүрэг: Реппер, бүжигчин

Түүний тухай сонирхолтой баримтууд:

  • Тэрээр 2023 оны 1-р сарын 26-нд албан ёсоор танилцуулсан дөрөв дэх гишүүн болсон.
  • Хэрэв дебют хийж чадвал YG-ийн удирдлаган дор дебют хийсэн анхны Япон шүтээнүүдийн нэг болно.
  • Түүний онцлог бол хип хоп бүжиг.
  • Тэрээр хамтлагийн ахлагч.
  • Чөлөөт цагаараа дууны үг бичиж, хөгжим гаргах дуртай. Дөнгөж 7 настайгаасаа л дуучин болохыг мөрөөддөг байсан.
  • Түүний ээж Б блокийн шүтэн бишрэгч.
  • Маш их асуулт асуудаг тул бусдаас илүү хурдан сурч, ойлгодог.
  • Маш чанга инээдэг.
  • Солгой гартай.
  • Япон, Солонгос хэлтэй. Англиар бага зэрэг ярьдаг.
  • Аса Солонгос хэлээр “төрөлхийн” гэх хэмжээнд хүртэл сайхан бичдэг, ярьдаг.
  • Түүний хобби нь бүжиглэх, хоол хийх, олсоор үсрэх.
  • 2018 онд YG Entertainment-д нэгдсэн бөгөөд 4 жил бэлтгэгдсэн.

Ахён

© YG Entertainment / Youtube

Жинхэнэ нэр: Jung Ahyeon (정아현)

Тайзны нэр: Ахён (AHYEON)

Төрсөн газар: Солонгос

Төрсөн он сар өдөр: 2007 оны 4-р сарын 11

Орд: Хонь

Хамтлаг дахь үүрэг: Дуучин, Рэппер, Бүжигчин, Визуал, Төв

Түүний тухай сонирхолтой баримтууд:

  • Тэрээр 2023 оны 1-р сарын 16-нд албан ёсоор танилцуулсан хоёр дахь гишүүн болсон.
  • Ахёон Өмнөд Солонгосын Ганвондо мужийн Чунчон хотын Тоегье-донг хотод төрсөн.
  • Тэрээр хамтлагийн гишүүн Харамын хамт Ханлим урлагийн ахлах сургуульд сурдаг бөгөөд хэрэглээний хөгжмийн тэнхимийн 1-6 ангийн сурагч. Сургуульдаа алдартай. Хичээлдээ маш сайн.
  • Таван настайгаасаа эхлэн бүжиглэж эхэлсэн. Түүний бүжигчин болох хүсэл мөрөөдлийг аав нь үргэлж дэмждэг бөгөөд түүний олон бичлэгийг хийж байжээ.
  • Ян Хён Сук түүнийг “олон зэвсэгтэй дайчин” гэж тодорхойлсон.
  • Хамтлагийн хамгийн хүчирхэг гишүүдийн нэг.
  • Нэг дүүүтэй.
  • Таван настайгаасаа Англи хэл, 7 настайгаасаа Хятад хэл сурсан. Солонгос, Хятад, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг.
  • Тэрээр YG-ээс гадна JYP Entertainment болон Banana Culture-ийн шалгаруулалтанд тэнцсэн байна.
  • 2018 оны 12-р сард YG Entertainment-д нэгдсэн бөгөөд 4 жил бэлтгэгдсэн.

Харам

© YG Entertainment / Youtube

Жинхэнэ нэр: Шин Харам (신하람)

Тайзны нэр: Харам (HARAM)

Төрсөн газар: Солонгос

Төрсөн он сар өдөр: 2007 оны 10 сарын 17

Орд: Жинлүүр

Хамтлаг дахь үүрэг: Гол хоолой, Бүжигчин

Түүний тухай сонирхолтой баримтууд:

  • 2023 оны 1-р сарын 12-нд албан ёсоор танилцуулсан анхны гишүүн болсон.
  • Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн.
  • Хамтлагийн гишүүн Ахёоны хамт Ханлим урлагийн ахлах сургуульд сурдаг. Хэрэглээний хөгжмийн тэнхимийн 1-7 ангид сурдаг бөгөөд тэнхимдээ тэтгэлэг авсан цорын ганц сурагч.
  • Тэрээр 2 настайгаасаа тоглоом, хувцасны сурталчилгаанд тоглож байсан.
  • Солонгос, Англи хэлээр ярьдаг. Түүний Англи хэлний дуудлага бараг л төгс.
  • Түүний үлгэр дууриал авдаг хүн BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé.
  • Спортоор хичээллэдэг, адал явдалд дуртай, аливаа сорилтод үргэлж бэлэн байдаг бөгөөд ямар нэгэн асуудлыг маш сайн шийддэг.
  • Өөрийгөө улам сайжруулахын тулд өдөрт 9-10 цаг бэлтгэл хийдэг байсан.
  • Тэрээр нүдний шил зүүдэг.
  • 2018 оны 8-р сард YG Entertainment-д нэгдсэн бөгөөд 4 жил бэлтгэгдсэн.

Рора

© YG Entertainment / Youtube

Жинхэнэ нэр: Ли Даин (이다인)

Тайзны нэр: Рора (Rora)

Төрсөн газар: Солонгос

Төрсөн он сар өдөр: 2008 оны 8 сарын 14

Орд: Арслан

Хамтлаг дахь үүрэг: Дуучин, бүжигчин

Түүний тухай сонирхолтой баримтууд:

  • Тэрээр 2023 оны 1-р сарын 30-нд албан ёсоор танилцуулсан тав дахь гишүүн болсон.
  • Тэрээр U.ha гэх тайзны нэрээр U.SSO Girl охидын хамтлагийн гишүүн байсан.
  • Кангин гэдэг дүүтэй.
  • Солонгос, Англи хэлтэй. Хятад хэлийг тодорхой хэмжээнд мэддэг.
  • Төгөлдөр хуур тоглодог.
  • Тэрээр YG-д орсныхоо дараа л зөв бүжиглэж сурчээ. Түүний бүжгийн багшийн хэлснээр тэрээр сүүлийн 2 жилийн хугацаанд хамгийн их сайжирсан сургагчдын нэг.
  • Түүний тайзны нэр нь “Аврора” гэдэг үгнээс гаралтай. YG энтертайнментын үүсгэн байгуулагч Ян Хён Сук түүнд байгаа гоо үзэсгэлэнгээ хөгжүүлбэл аврора шиг гэрэлтэж болох юм шиг санагдсан тул түүнд Рора гэх тайзны нэрийг өгсөн.
  • Түүний дуртай амьтан муур.
  • Тэр хамтлагийн хамгийн бага гишүүдийн нэг тул YG-ийн дотуур байранд бус гэр бүлийнхээ хамт гэртээ амьдардаг.
    Тэрээр хичээлээ тараад бэлтгэл хийхээр шууд YG-ийн байр руу явдаг байна. Тэнд очиход 2 цаг орчим хугацаа шаардагддаг.
  • Түүний дуртай өнгө нь цайвар ягаан, хар, цагаан.
  • NEWJEANS хамтлагийн Hyein-тэй найзууд.
  • 2018 оны дунд үеэс YG Entertainment-д нэгдсэн бөгөөд 4 жил бэлтгэгдсэн.

Чикита

© YG Entertainment / Youtube

Жинхэнэ нэр: Рирача Фондечапифат (ริราชา พรเดชาพิพัฒน์)

Тайзны нэр: Чикита (CHIQUITA)

Төрсөн газар: Тайланд

Төрсөн он сар өдөр: 2009 оны 2-р сарын 17

Орд: Бумб

Хамтлаг дахь үүрэг: Дуучин, бүжигчин, Макнаэ

Түүний тухай сонирхолтой баримтууд:

  • Тэрээр 2023 оны 1-р сарын 23-нд албан ёсоор танилцуулсан гурав дахь гишүүн болсон.
  • Тайландын Накхон Ратчасима хотод төрсөн. Түүний хоч Канни.
  • Тайланд, Англи хэлээр ярьдаг. Солонгос хэлийг маш сайн сурч байгаа.
  • Хэрэв дебют хийж чадвал YG-ийн удирдлаган дор дебют хийсэн BLACKPINK хамтлагийн гишүүн Лизагийн дараах Тайланд шүтээнүүдийн нэг болно.
  • 2021 оны гуравдугаар сараас хойш буюу хамгийн богино хугацаанд бэлтгэгдсэн гишүүн.
  • Тансаг зүйлсд дуртай бөгөөд дотуур байрандаа олон хувцастай.
  • Түүний хамгийн том урам зориг авдаг хүн бол BLACKPINK хамтлагийн гишүүн Лиза.
  • Хамгийн дуртай хоол бөдөн шувууны утсан өндөг бол дуртай жимс нь мандарин. Мөн шоколадтай зайрмаганд дуртай.

Одоогийн дотуур байрны өрөөний зохион байгуулалт:

1-р өрөө: Рука, Харам, Фарита

2-р өрөө: Рора, Аса

3-р өрөө: Ахён, Чикита

BABYMONSTER албан ёсны хаягууд:

Youtube: BABYMONSTER

Instagram: babymonster_ygofficial

Twitter: YGBABYMONSTER_

Facebook: BABYMONSTER.ygofficial

Tiktok: babymonster_yg_tiktok

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.