in

Зөв, ГоёЗөв, Гоё

Аль болох зайгаа барих ёстой хүмүүсийн төрлүүд

Хүн гэдэг нь харилцаа холбоо шаардагддаг нийгмийн амьтан. Тиймээс ч бид амьдралынхаа туршид бусадтай харилцаж, нөхөрлөж, ойр дотно байж явсаар дуусдаг. Гэхдээ таарсан бүрийгээ найз хэмээн андуурч, тэдэнд хамаг цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл зүрхээ зориулах хэрэггүй. Заримдаа таныг хүртэх эрхгүй хүмүүс ч тааралдана. Тэд таны амьдралыг төвөгтэй болгохоос хэтрэхгүй бөгөөд үргэлж таны энергийг сорж залхаана. Тиймээс ийм төрлийн хүмүүсээс эртхэн зайгаа барьсан нь дээр.

Өөрийгөө үргэлж тэргүүнд тавьж, таны нөхцөл байдлыг хэзээ ч бодолцож үздэггүй

Таны баяр хөөрийг хуваалцаж чаддаггүй. Үргэлж атаархаж, танд сайхан зүйл тохиолдоход илт уурлаж дургүйцнэ

Ямар ч ёс зүй, ичих булчирхай байдаггүй хүмүүс

Үргэлж таныг бусадтай харьцуулж, доош нь хийдэг

Таныг өөлж гоочилж, тоглоом тохуу хийдэг

Өөрийн буруугаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй

Таны гаргасан цаг, хөдөлмөрт талархдаггүй

Таныг үргэлж өөрөөс нь дор гэж итгүүлдэг

Үргэлж сөрөг энерги цацаж, сэтгэл санааг тавгүй болгодог

Дандаа даалгадаг

Хүний үг хэзээ ч авдаггүй

Бусдыг боддоггүй, өөрийгөө ямагт нэгт тавьдаг

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.