in

ХөөрхөнХөөрхөн Зөв, ГоёЗөв, Гоё БурууБуруу ГайхмаарГайхмаар Ха хаХа ха Арай ч дээАрай ч дээ

Хагарч гэмтсэн уруулаа гэрийн нөхцөлд эмчлэхэд туслах шалгарсан 3 арга

Хүйтний улиралд арьс хуурайшихаас гадна уруул хатаж, хагарах асуудал түгээмэл тулгардаг. Тэгвэл энэ асуудлыг гэрийн нөхцөлд хялбархан шийдвэрлэж болох юм. Энэ нь таниас их зүйл шаардахгүй бөгөөд бага зэрэг анхаарал тавихад л богино хугацаанд уруулаа булбарай, бумбагар болгох боломжтой.

Төгс уруултай харагдахад туслах 3 аргыг та бүхэндээ хуваалцаж байна. Эдгээрийг хэрэглээд таны уруул төгс сайхан болохгүй бол ёстой л харамсалтай байна даа. Ингээд хамтдаа ямар аргаар хэрхэн уруулаа арчлахыг сурч авцгаая.

1. Уруулын бальзам түрхэх

Өдөрт хэд хэдэн уруулын бальзам түрхэж байгаарай. Энэ нь таны уруулыг чийгшүүлж, хагаралтыг богино хугацаанд эмчлэхэд туслах болно. Тиймээс хамгийн түрүүнд таны авах арга хэмжээ бол бальзам түрхэх юм.

2. Уруулын скраб хэрэглэх

Гуужуулагч нь таны уруулын арчилгааны чухал хэсэг байх ёстой. Скраб нь хуурай арьсыг салган авахаас гадна чийгшүүлэгч тосыг шингээж авах боломжийг олгодог. Урууландаа зөөлөн гуужуулагчийг сонгон хэрэглэж, уруулаа зөөлөн дарж гуужуулна. Үүний дараа бальзамаа түрхээрэй. Мөн та гэртээ өөрийн гараар гуужуулагч бэлтгэн хэрэглэж ч болох юм. Та бор элсэн чихэр болон кокосын тос эсвэл оливын тосыг хольж скраб бэлтгээрэй.

3. Нүдний тос хэрэглэх

Энэ нь бага зэрэг хачирхалтай боловч үр дүнтэй юм. Нүдний зовхи болон урууланд ижил төстэй зүйлс олон. Зовхи болон уруул нь адил эмзэг бөгөөд нимгэн тул шингэн алдалтын эрсдэлтэй байдаг. Хэрэв таны уруул хэт хуурай, хагарсан бол чийгшүүлэгч зовхины тосыг түрхээд үзээрэй. Орой унтахдаа түрхэхэд л хангалттай.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.