in

Зөв, ГоёЗөв, Гоё ХөөрхөнХөөрхөн БурууБуруу Ха хаХа ха ГайхмаарГайхмаар Арай ч дээАрай ч дээ

8-р сарын ордуудын зурхай

Найр наадам шувтарч дэлгэр зуны сүүлийн сар гарч намар хаяанд ирлээ. Таны амьдрал, ажил, хайр дурлал, эрүүл мэндийг 8-р сарын өрнийн зурхайн од эрхэс хэрхэн зөгнөснийг хүлээн авна уу.

Хонь (03.21-04.19)

Энэ сарын эхээр од эрхсийн сэтгэлд хөдлөлд үзүүлэх нөлөө хүчтэй байна. Дэврүүн хүсэл нь бодит байдлаас болж нурж магадгүй. Хайр сэтгэлтэй холбоотой асуудал хөндөгдөнө. Таагүй нөхцөл байдлыг зохицуулах чадвартай байх хэрэгтэй. Түр зуурын сэтгэл хөдлөл их тохиолдоно. Эрүүл мэнддээ анхаар. Дархлаагаа сэргээн эрч хүчээ олж ав. Зарим хүмүүс санаандгүй байдлаар таны урмыг хугалах бололтой. Удирдах албан тушаалтантай харьцахад бэрхшээл гарна. Сарын дунд үед хурц оюун ухаан, мэдрэмжтэй зөн билэг нь зорилгодоо хүрэхэд тус болно. Санаандгүй сайхан зүйл тохиолдож болзошгүй. Санхүүдээ анхаарах хэрэгтэй болно. Их өртөг гаргаад байх шаардлагагүй амьдрах төлөвлөгөө зохио. Өөрчлөлт хийхэд бэлэн бай. Өдөр тутмын ажил амьдралдаадаа сэтгэл дундуур байх нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагд. Энэ сарын сүүл рүү уран бүтээлч хүмүүсийн онгод орно. Уран зураг болон зөгнөлт зохиол бүтээл зэргийг эхлэхэд тохиромжтой цаг. Авьяасаа нээж, хүслээ ил тод гаргах нь таныг сэтгэл хангалуун байлгана. Хувийн харьцаа тогтворгүй байна. Ямар нэгэн холын итгэл найдвар ойрд биелэхгүй байх. Үүнээс болж амьдралын эрч хүч буурч байна. Эрсдэлтэй үйл ажиллагаанд хянуур бай. Ажил хэргийн асуудлаа зөв шийдэж чадвал урьдын алдаануудаа залруулах боломжтой байна. Шинэ ажил хэрэг эхлэх бол сурсан мэдээллээ сайн ашигла.

Үхэр (04.20-05.20)

Сарын эхээр зарим үхрийнхэн амаргүй ажил хийх тул нэлээд ядарна. Харилцаа холбоогоо сайн ашиглах шаардлага тулгарах ба олон нийтийн үйл ажиллагаанаас их зүйл хүлээх хэрэггүй. Гэхдээ та цуцалтгүйгээр тэмцэх хэрэгтэй. Мэрийлттэй хүмүүст амжилт ирэх л болно. Боломжийг зөв ашиглах юм бол нэр хүнд өсөж магадгүй. Хувийн харилцаанд буруу алхам хийвэл хэрүүл маргаан гарч болзошгүй. Өр, зээлтэй хүмүүс хугацаа хэтэрсэн тооцоогоо хурдан төлөх шаардлага гарч магадгүй. Эрүүл мэндээ анхаараарай. Түншүүдтэйгээ хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулах нь ашигтай байна. Бусдын үзэл бодлыг үл ойшоож болохгүй. Харин сарын дундуур хувийн амьдралд тань таатай өөрчлөлт гарна. Санхүүгийн хүндрэлтэй байгаа бол орлогодоо эерэг үр дүн авчрах төлөвлөгөө гарга. Од эрхэс таны оюун санааг ивээж байна. Харилцаа холбоонд саад бэрхшээл гарч ирвэл гэрээ хэлэлцээр хойшлогдох магадлалтай. Өөрийгөө аль болох эмх цэгцтэй орчинд байлгахыг хичээ. Хов жив хөөцөлдөх хэрэггүй. Өдөр бүр бага зэрэг бясалгал хийх нь таны эрүүл мэндийг сайжруулаад зогсохгүй, сэтгэл санааг сэргээнэ. Хэрвээ та зөн совиндоо итгэдэг бол түүнийгээ дага. Танд санхүүгийн асуудлаа шийдэх боломж гарч болзошгүй. Харин сарын сүүлчээр нөлөө бүхий хүний тус дэм таны амьдралд томоохон өөрчлөлт авчирна. Зүгээр л амьдралыг одоо цагаар үнэл. Хайртай дотнын хүмүүсийнхээ хүсэл сонирхолд анхаарал болгоомжтой хандахыг од эрхэс танд зөвлөж байна. Харин ганц бие хүмүүс хайраа олох сайхан боломж гарч ирнэ. Амьдрал дээр илүү сайн хүн байхыг хичээх ч гэсэн ихэнх хүчин зүйл таны бодол санаанд саад болно. Гэхдээ та өөрийн хүсэл мөрөөдлийн гол чиглэлийг алдаж болохгүй.

Хамтатгах (05.21-06.21)

Энэ сарын эхээр таны аялал, адал явдлыг хүсэх хүсэл сэргэнэ. Та мөрөөдлийн аяллаа төлөвлө. Адал явдалд дуртай хүмүүс хэвшмэл хэв маягаа халж, шинэ онцгой зүйлийг амьдралдаа оруулах хүслээр дүүрэн байна. Од эрхсийн нөлөөгөөр таны шинийг санаачлах чадвар өндөр байна. Нэгэн хэвийн албан ажилтай хүмүүст жирийн үүрэг даалгавар болон ажил үүрэг нь уур уцаарыг их хүргэнэ. Оногдсон ажил үүргээ биелүүлэхийн тулд цагийн хуваарийг ягштал баримтал. Амьдралдаа хэрэгтэй өөрчлөлт хийснээр эрч хүчээр дүүрэн байх болно. Ялангуяа уран бүтээлч хүмүүс баригдмал байдлаа эвдэж чадвал урам зориг, онгод хийморь ихтэй байна. Сарын дунд үед хэн нэгний хуурмаг үйлдэл нь таны амжилтад муугаар нөлөөлж болзошгүй. Тиймээс чухал шийдвэр гаргах хэрэггүй. Өөрийн боломжийг мэдрэх бөгөөд энэ нь багагүй хохирол танд өгсөн амьдралын бэрхшээлээс гарахад тус болно. Таны биеэ барих чадвараас ажлын амжилт шалтгаалах болно. Бусадтай сэтгэл зүрхээ хуваалцан ярилцах хүсэл төрөх хэдий ч хэтрүүлэхээс болгоомжил. Гаднын нөлөө их хэмжээтэй байх нь таныг дарамтад оруулж болзошгүй. Сарын сүүл рүү ч танд хянамгай байдал хамгийн их туслах болно. Мөнгөний асуудалд хянуур ханд. Сайн нөлөөг ашиглан муу муухайтай тэмцэх үе. Гаднын нөлөөг аль болох тайван хүлээж аваарай.Анхаарал сулрах магадлалтай байгаа тул элдвийн зүйлд тэвчээртэй хандаж, биеэ бодох хэрэгтэй. Ажил хэргийн уулзалт болон чухал бичиг баримттай ажиллахдаа болгоомжтой бай. Ажлын нэмэлт үүрэг даалгавар хүлээн авахгүй байх нь тохиромжтой. Шаардлагагүй хэрүүл маргаан, санал зөрөлдөөнөөс зайлсхий. Танд тууштай байдал дутагдаж магадгүй. Сэтгэл зовоосон асуудалдаа илүү анхааралтай ханд.

Мэлхий (06.22-07.22)

Энэ сарын эхээр од эрхсийн нөлөө таныг урамшуулах боловч урьдын сургамж, туршлагаа сайн ашигла. Гэхдээ хуучны арга барил танд хүндрэл авчрах тул илүү дэвшилтэй зүйл л туслах болно. Эргэн тойрныхоо хүмүүст гаргах ихэмсэг, хайнга зангаа хянаж байхыг зөвлөж байна. Бүх төрлийн харилцаа холбоонд тааламжтай. Ашигтай ажлын санал болон шаардлагатай гэрээ хэлэлцээрийг сайн бодож үзэх хэрэгтэй. Эргэн тойрондоо байгаа эрч хүчээр өөрийгөө дүүргэхийг хичээ. Шинэ найз нөхөдтэй болох боломж гарч ирнэ. Сарын дунд үед таны эрх ашгийг орхигдуулсан гэрээ хэлэлцээр хийгдэж болзошгүй тул бичиг баримтыг сайн шалга. Зарим нөлөөлөл таныг тэнцвэргүй байдалд оруулж, сэтгэлээр унагана. Гэнэтийн нөхцөл байдлаас болж эрүүл мэнд муудаж магадгүй. Эмчид очихоо хойшлуулахгүй байхыг зөвлөж байна. Гаднын нөлөө их байх тул таны хандлага чухал байх болно. Үл ойлголцлоос болж ойр дотнын хүнтэйгээ маргалдах магадлалтай. Өөрийн дотор байгаа өшөө хорсол, дургүйцэл гомдлоос хол бай. Мартахгүй ч уучилна гэдэг бол хамгийн мундаг чанар шүү. Ирээдүйн төлөө зарим зүйлийг уучлах цаг нь болжээ. Сарын сүүл рүү од эрхэс таныг эерэг нөлөөндөө байлгана. Танд хэрэгтэй эрч хүчийг ойр дотнын хүмүүс тань өгөх болно. Танд санаандгүй байдлаар аз тохионо. Таны мэдрэмж зөн билэг хүчтэй байна. Энэ үед уран бүтээлч хүмүүст илүү эрч хүч мэдрэгдэж, ажилдаа урам зоригтойгоор орно. Өөртөө итгэлтэй байж болох ч түрэмгий бүү бай. Анхаарлаа төвлөрүүлэхийг хүсвэл ганцаараа бай. Өвөрмөц, шинэ содон зүйл нь таныг илүү эрч хүчтэй болгоно. Юу ч болсон гэсэн өөдрөг үзлээ хаяж болохгүй. Гэр орноо шинэчлэн засварлах ажил бүтэмжтэй байна. Ганц бие хүмүүс амьдралдаа өөрчлөлт хийх талаар бодоорой.

Арслан (07.23-08.22)

Энэ сарын эхээр шинэ хүмүүстэй танилцах нь сайн нөлөө өгөх магадлалтай. Таны амьдрал гарсан боломжийг ашиглахад бэлэн бай. Таны ажлыг дэмжиж туслах ивээн тэтгэгч хэрэгтэй байж мэднэ. Бусдад өгөөмөр хандах нь буруу зүйл биш боловч мөнгөгүй үе ирэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Онцын шаардлагагүй зардлаа танаж эхэл. Ур чадвараа ашиглан оюуны бүтээл хийвэл амжилттай байна. Залуу хүмүүсийн эрч хүчтэй бөгөөд гал цогтой байдал хайр дурлалын харилцааг чимнэ. Сарын дундуур бүтээлч сэтгэлгээтэй байх үе. Илүү төвлөрөх чадвартай болох боломжтой. Ажлын дадлага туршлага олоход цаг гаргах нь зөв хандлага байна. Эрсдэл хийлгүй бодит байдлыг тооцоол. Аливаа зүйлийг хэтрүүлэн хийх байдлаа хязгаарла. Гэнэтийн зүйлийг хүлээн авахдаа бэлэн бай. Хөрөнгө мөнгө болон ажил хэргийн асуудал тулгарахад бодит байхыг хичээ. Сэтгэл хөдлөлөөр хэрэггүй эд зүйлс худалдан авахгүй бай. Та гэр орноо шинэчлэх, барилга байшин барих гэж байгаа бол энэ ажлаа эхлүүлж болно. Хувийн амьдралдаа гэрэл гэгээ оруулах арга замыг хай. Ганц бие хүмүүс хайрын харилцаанд эелдэг уриалгахан ханд. Эрүүл мэнддээ санаа тавьж, өөрийгөө энхрийлэх хэрэгтэй. Санаандгүй буруу алхам ихээхэн таагүй үр дагавар бий болгоно. Сарын сүүл рүү од эрхэс таны харилцааг сорьж байна. Та өөрийнхөө бодол санааг илүү нээлттэй илэрхийлэх хэрэгтэй болно. Санхүүгийн асуудал үүсэж магадгүй учраас зарлагаа хасан, мөнгөө хадгалах хэрэгтэй. Асуудал шийдэхийн тулд ихээхэн эрч хүчээ барах магадлалтай. Гэхдээ танд тууштай байдал хэрэгтэй. Зарим хүмүүсийн архаг хууч өвчин сэдрэх магадлалтай. Гэр бүлийн асуудалдаа сэтгэл хөдлөлөөр оролцох нь ухаалаг бус хэрэг болно. Хайртай хүнтэйгээ илүү дотно болохын тулд хувийн амьдралдаа өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгтэй. Эргэн тойронд үүссэн дарамт гэр бүлээс тань болсон байж болзошгүй. Хэрвээ сайн төвлөрөхөөр шийдсэн бол олны хөл үймээнээс зайдуу, амар тайван газар байхыг хичээ. Зуурдын янаг амрагийн асуудалд орохгүй байхад анхаарал хандуул. Зарим хүмүүс хэт мэдрэмтгий байх тул чухал зүйлсийг орхигдуулах магадлалтай.

Охин (08.23-09.22)

Сарын эхээр ажлын өөрчлөлт шинэчлэлт таатай нөлөө авч ирнэ. Өөрийн хүслийг бусдад тулгахаас зайлсхий. Алсдаа бүтэх тул аливаа асуудлыг эерэг талаас нь хараарай. Нөхцөл байдал амаргүй байсан ч амьдралын шалгуурыг тэсвэртэй зан даван гарна. Эерэг хүмүүс албаны ч гэр орныхоо ч бүх асуудлыг зохицуулж чадна. Шинэ харилцаа холбоо үүсгэж чадвал хожим танд хэрэг болно. Сэтгэл хөдлөл хязгаараа даван гарахаас болгоомжил. Харилцан ойлголцохын тулд зарим таалагдахгүй үйлдлийг ч хараагүй мэт өнгөрүүл. Хайрын адал явдал ганц бие хүмүүсийн хувьд сайхан зүйл байх боловч гэр бүлтэй хүмүүст таатай нөлөө авчрахгүй. Харин сарын дунд үед од эрхэс таны талд зогсож байна. Ямар ч зүйл хийсэн бүтэх бөгөөд таныг олон хүн хүрээлэх болно. Оддын эерэг нөлөөлөл таны бүхий л харилцааг тогтворжуулах болно. Энэ нөлөөллийг ажил мэргэжилдээ давуу тал болгон ашиглаарай. Бие болоод сэтгэл санааны эрүүл мэндээ муудахаас болгоомжил. Архаг ядаргаанаас болж бие махбод тавгүйтэх бололтой. Мөнгө санхүүгийн болон хамтын ажиллагааны асуудал тулгарах үед яаран хариу үйлдэл хийхээс болгоомжил гэж анхааруулж байна. Мөнгөний зарцуулалтаа дахин эргэж харах хэрэг гарна. Танд асуудлыг шийдэхэд хэцүү байвал хамтрагчаасаа тусламж хүс. Хамтрагч түншүүд муудалцаж болзошгүй. Сэтгэн бодох чадвар таныг амжилтад хүргэх болно. Бүх зүйлийг та зохицуулж чадна. Харин сарын сүүлээр амьдралын эрч хүч буурснаар таны биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Сэтгэлийн хөөрөлттэй хүмүүс ямар нэг таагүй явдлаас болж хямарч магадгүй байна. Хамтын ажиллагааг эерэг тал руу нь эргүүлэх юм бол эрч хүч сэргэх болно. Бодол санаагаа төвлөрүүлэхгүй бол бусад хүмүүстэй ам зөрөх магадлалтай байна. Ийм байдалд хүрэхгүйн тулд өөртөө таатай орчныг бүрдүүл. Хайр дурлал таныг эзэмдэх ба аливаа харилцаанд аль болох өөрийнхөөрөө л байгаарай. Илүү нээлттэй байвал таны нэр хүнд улам өсөх нь гарцаагүй. Хамт олныг хамарсан үйл ажиллагаа таны нэр хүндийг өсгөх бололтой.

Жинлүүр (09.23-10.22)

Энэ сарын эхээр од эрхсийн нөлөөгөөр амар амгалан байдал үүсэх бөгөөд таны сэтгэл санааг тайвшруулна. Хувийн ур чадвараа ашиглан бүтээлч зүйлийг хий. Сонирхолтой үйл явдал ганц бие хүмүүсийг сэтгэл татам учралд хөтөлж магадгүй. Гэр бүл, найз нөхдийнхөө өмнө хүлээсэн амлалтаа биелүүл. Хайр сэтгэлийн харилцааг гал халуун болгох санаачилга хэрэгтэй үе. Бусдад зөөлөн сэтгэлээр хандан, ямар нэг сайн зүйл хий. Өмнө нь алдсан эрч хүчээ сэргээхийн тулд ямар ч асуудлыг энгийн амархан байдлаар хүлээн ав. Шаргуу хөдөлмөрлөж, өөдрөг үзэлтэй байх нь урам зоригоор дүүргэх болно. Аз сорьсон зүйл хийх нь тийм ч тохиромжгүй үе биш бөгөөд нь мөнгөө дэмий үрэх магадлалтай. Сарын дунд үед оддын нөлөөгөөр оюун санаанд өөрчлөлт гарч, амьдралынхаа зөв чиг хандлагыг тодорхойлоход тус болно. Шинэ өөрчлөлт, сайн эхлэл зэрэг нь сэтгэл татам байдлыг бий болгоно. Амжилтын төлөө эрч хүч, урам зоригоо шавхах хэрэгтэй. Орлогоо нэмэхийн тулд ажлын байраа өөрчлөхөөр шийдэж ч магадгүй. Яаруу шийдвэр гаргах, буруу алхам хийхээс зайлсхий. Санамсаргүй жижиг алдаа таны санхүүг санаа зовох хэмжээнд хүргэнэ. Бие тавгүйтэх эсвэл архаг хууч өвчин сэдэрч болзошгүй байна. Үр хүүхдүүдтэйгээ харьцах харилцаанд бэрхшээл үүсэж болзошгүй. Энэ сарын сүүлийн арав хоногт од эрхэс таны хүч чадал, эд мөнгийг ивээж байгаа үед дотоод сэтгэлдээ итгэл үнэмшил сайтай бай. Бизнес болон санхүүгийн үйл ажиллагаа нэлээд сайн урагшилна. Гэрээ хэлэлцээр байгуулах бичиг баримт бүрдүүлэхэд таатай. Хувийн бизнес эрхэлдэг хүмүүсийн зарим шийдвэр амьдралд илүү чухал үүрэгтэй байх болно. Од эрхэс таны сэтгэл хөдлөлийг илүү тод болгоно. Бусад хүмүүстэй хэл ам, хэрүүл тэмцэл хийх магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай. Таны санхүүгийн байдал хүнд байдалд орох алхмыг бүү хий. Эд хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэх бололтой.

Хилэнц (10.23-11.22)

Энэ сарын эхээр чухал арга хэмжээний урилга хүлээн авсан бол олны дунд биеэ зөв авч явах хэрэгтэй болно. Аливаа үйл ажиллагаанд туйлын хянуур бай. Уран бүтээлч хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ дээд цэгтээ хүрэх ба олон нөхцөл байдлаас сонирхолтой мэдрэмж хүлээн авснаар ажлын үр дүн өндөр гарах болно. Санамсаргүй хийсэн сонголт гомдол бухимдал төрүүлж болзошгүй. Хэзээ ч таны төлөө өгөөмөр байдаг хүнтэй хамт байх нь сэтгэл ханамжийг өгөх болно. Танд нэр хүндтэй үүрэг даалгаврын санал ирвэл хүлээж аваарай. Энэ сарын дунд үед нэр хүндтэй байх тул үүнийг ухаалгаар ашиглах хэрэгтэй. Зарим хүмүүсийн мэдрэмжтэй байдлыг хүн бүр гайхна. Хол газар явах хүмүүс аяллаа сайн төлөвлө. Ажил хэрэг одоогоор эрсдэлтэй байсан ч алсдаа сайхан үр дүн авчирна. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж гарна. Зохион байгуулалт сайтай хүмүүс орлогын шинэ эх үүсвэр олно. Хувийн амьдралдаа гаргасан алдаагаа засах гайхалтай боломж гарна. Харилцааны асуудал шийдэх болон хайр дурлалын холбоогоо сэргээхэд таатай. Зарим нөхцөл байдал өөрчлөгдөх тул урьд нь хийж байсан үйлдэл тохиромжгүй болохоор байна. Хэрвээ та хэн нэгнийг дарамталж байсан бол уучлалт гуй. Харин таны эргэн тойронд хэт сэргэлэн хүмүүс байвал болгоомжтой бай. Эрүүл мэндээ анхаар. Ургамлын харшил хөдөлж болзошгүй. Сарын сүүл рүү таны зан ааш сэтгэл хөдлөлд өртөх нь амархан байгаа тул маргааны үеэр хэлэх үгээ сайн анхаарах хэрэгтэй бололтой. Ажлын идэвх, ирээдүйг дүрслэх харах чадвар нэмэгдэнэ. Ажлын үүрэг даалгавраа чанартай гүйцэтгэх боломж их байна. Сонирхолтой үйл явдалд оролцон, сэтгэл санаагаа өндөр байлгахад тохиромжтой үе. Гэхдээ од эрхэс таныг хэм хэмжээгээ хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна. Өөрийгөө хэт зовоолгүй зөв арга барилаар ажиллаарай. Ядрахгүйн тулд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэ. Шинэхэн жимс ногоогоор дархлаагаа сэргээ.

Нум (11.22-12.21)

Энэ сарын эхээр нийгмийн үйл ажиллагаа таны төлөвлөгөөг нурааж болзошгүй. Хайртай хүнтэйгээ ухаалаг тэвчээртэй харьцахгүй бол маргаан үүснэ. Таны үзэл бодлыг дэмжихгүй үед аль болох тайван байгаарай. Амьдралын эрч хүч ихсэж байгаа ч дотно хүмүүстэйгээ харилцахдаа гаргасан алдаа нь цаашид хүндэрч болзошгүй. Танилын өргөн холбоо давуу тал болон хувирна. Ажил мэргэжилтэй холбоотой асуудал таны бүтээлч чадварыг дээшлүүлнэ. Сарын дунд үед эрүүл мэндээ анхаар. Хоолны дэглэмдээ өөрчлөлт оруул. Зарим хүмүүс архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх төлөвтэй байгаа тул өөрийгөө сайн жолоодох хэрэгтэй. Элдэв зугаа цэнгэл, архи согтууруулах ундаанаас холуур бай. Тайван бус амьдралын хэв маяг, ажлын ачаалал таны амьдралын эрч хүчийг бууруулна. Чухал үүрэг даалгавар гүйцэтгэх үед нэр нөлөөгөө өсөх боломжтой. Санхүүгийн харилцаанд мэдлэг сайтай хүмүүс үнэтэй зөвлөгөөг өгөх болно. Энэ нь таны ажилд ашиг тустай байх болно. Сарын сүүл рүү ажлын ачаалал ихсэх тул зарим үүрэг даалгавар биелэгдэхгүй үлдэх бололтой. Ажлын ачааллаа тэнцвэртэй барихгүй бол таны эрч хүч буурч эхэлнэ. Анхаарал болгоомжтой байвал тохиолдож болзошгүй гэнэтийн зүйлээс зайлсхийж чадна. Чухал шийдвэр гаргах бол бусдын зөвлөгөөнд хэт найдах хэрэггүй. Гол зүйлд дээр өөрөө хариуцлага үүр. Сайхан мөрөөдлөө хойш тавьж бодит үнэнтэй нүүр тулах хэрэгтэй болно. Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Хувийн ажлаа цэгцэлж, гэртээ засварын ажил эхлүүл. Чөлөөт цагаа гарвал хайртай хүнтэйгээ хамт байх хэрэгтэй. Хувийн харьцаандаа илэн далангүй байвал гэр бүл халуун дулаан уур амьсгалтай байна. Хайртай хүмүүсээ аль болох сайн сонсох үе.

Матар (12.22-01.19)

Энэ сарын эхээр сонирхолтой үйл явдал ажил хэрэгт өөрчлөлт гаргах бөгөөд мөрөөдлийг тань биелүүлэхэд тустай байна. Од эрхсийн нөлөө эерэг болох тул та сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ та үйл ажиллагаагаа өргөтгөвөл амжилт олох боломж өндөр байна. Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод бусадтай маргалдаж магадгүй. Хэрүүл маргаанаар ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг сана. Аливаа асуудлыг шүүхээр хууль журмын дагуу шийдэх нь зөв. Ямар нэг бичиг баримтын алдаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийл. Хамт олны дунд биеэ авч явах байдалдаа нямбай хандаарай. Төлөвлөгдөөгүй санхүүгийн зарлага гарахыг үгүйсгэхгүй. Сайн зөвлөгөө таныг асуудлаа зохицуулахад тусална. Сарын дунд үед эрч хүч амархан шавхагдах тул аливаа ажлыг хурдан хийхийг зорь. Бүтээлч хүмүүс аливаа үйл ажиллагаанд өөрийн шинэ санаагаа дэвшүүлбэл амжилт олох болно. Чухал хүмүүстэй уулзах боломж олдоно. Бусадтай хүмүүстэй хэл амаа ололцох, шинэ танилтай болоход тохиромжтой. Хувийн амьдралд шинэ боломж гарч ирнэ. Үр хүүхдүүддээ анхаарал тавих шаардлага гарч магадгүй. Энэ сарын сүүл рүү долоо хоногт од эрхэс итгэл найдвар хайрлана. Хамтын ажиллагаа, харилцаа холбоо сайжирна. Та бүх зүйлд бэлэн байвал ямар нэг асуудал гарч ирэхэд хялбар шийдвэрлэх болно. Амьдралд хэрэгтэй сайн мэдээ ирснээр бүтээлч эрч хүч эргэн сэргэх болно. Бүхнийг зохицуулах таны чадвар тод илрэн гарна. Юунд ч ихээр санаа зовох хэрэггүй. Ямар ч асуудлыг шийдэж, бүх зүйлийг нээлттэй болгохыг хичээ. Бизнесийн ажил хэрэгт зөв сонголт хийх боломж өндөр байгаа тул илүү орлого ирнэ. Биеэ сайн анхаардаг хүмүүс л эрүүл байж илүү амжилтад хүрэх болно.

Хумх (01.20-02.18)

Энэ сарын эхээр хэт сэтгэл хөдлөл үүсвэл үндэслэлгүй дүгнэлт гарах магадлалтай. Таагүй харилцаа холбооноосоо татгалз. Эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ маргаан үүсгэж болзошгүй. Од эрхсийн нөлөө таны амьдралд зарим өөрчлөлт оруулна. Эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй. Амьдралын зөв дэглэм бодож олоорой. Залуу хүмүүс хол газар сурч амьдрахаар явах шийдвэр гаргаж магадгүй. Эргэн тойрны нөхцөл байдал болон нийгэм улс төрийн орчинд ихээхэн өөрчлөлт орох гэж буй мэдээллийг олж авна. Сарын дунд үед од эрхэс уран бүтээлийн ажлыг ивээж байна. Идэвхтэй санаачилгатай байвал бүтээлч чадвар өндөр байна. Сайхан энерги шинэ бизнесийн боломж болон бүтээгдэхүүнээ сайжруулах санааг нээж өгнө. Хууль шүүхтэй холбоотой асуудлаар сайхан мэдээ ирэх магадлалтай. Санхүүгийн үр өгөөж харагдаж байна. Шинэ санаагаа хэрэгжүүлэх нь их хэмжээний ашиг орлого оруулах төлөвтэй байна. Энэ сарын сүүл рүү эрч хүч муугүй байх тул ажил дээрээ санаачилгыг гартаа авах амархан байна. Ихэнх хүмүүс мэдлэг болон оюун ухааны талаар зөн совин сайтай байна. Ойр дотнын туршлагатай хүмүүсээс үнэтэй зөвлөгөө авах нь амьдралд сайнаар нөлөөлнө. Ажил мэргэжлээ дээшлүүлэх сургалтад хамрагдвал таны нөхцөл байдал сайжирна. Амьдралаа өөрчлөх шинэ боломжийг хай. Амралтаа авч амжаагүй бол зохицуулах хэрэгтэй болно. Гэр орныхоо асуудалд анхааран хайртай хүндээ халамж тавих хэрэгтэй. Гэрийн ажилд дарагдвал хосууд муудалцах магадлалтай. Ганц бие хүмүүс хайрын харилцаа холбоо тогтооход зав гарга.

Загас (02.19-03.20)

Сарын эхээр од эрхэс нөхцөл байдлыг бодитоор үнэлж хоосон үр дүнгийн араас хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Өөрийн үзэл бодол ба итгэл үнэмшлээ хамгаалахын оронд зөвхөн мөнгө олох талаар бодох нь хожим харамсах байдалд хүргэнэ. Ачаалал ихтэй байх боловч таны амьдралын эрч хүч өндөр байна. Ганц бие хүмүүсийн сэтгэлийг уярааж чадах хэн нэгэн гарч ирнэ. Санхүүгийн алдаа гаргах магадлал өндөр байна. Хайрын харилцаандаа бага зэргийн идэвх чармайлттай байдлыг нэмэх юм бол ахиц дэвшил гарна. Ганц бие хүмүүс хайр дурлалын толгой эргүүлсэн асуудалтай орооцолдоно. Гэвч ганц бие хүмүүсийг амьдралд нь өөрчлөлт авчрах гэнэтийн уулзалт хүлээж байж болзошгүй. Эрүүл мэндийн асуудал чухалд тавигдана. Сарын дундуур алба амины ажлын аль алинд нь гарсан зөрчилтэй асуудлыг тайван хүлээн ав. Од эрхсийн нөлөөгөөр гэр бүлд тань сайхан уур амьсгал ноёлно. Холбоо харилцаанд эерэг өөрчлөлт гарах төлөвтэй. Бусадтай харьцах тал дээр ахиц дэвшил гарах тул гадуур гарч олон хүнтэй уулзан, өөрийгөө бусдад мэдрүүлэх хэрэгтэй. Хувь заяа таны зарим хүслийг сорьж байна. Бусад хүмүүс бүгд л таны эсрэг зогсож байгаа мэт сэтгэгдэл төрнө. Толгой эргүүлсэн асуудал тулгарч болзошгүй. Амьдралын ээдрээтэй асуудлыг найз нөхөдтэйгөө хуваалцаж, тэдний тусламж дэмжлэгийг нэрэлхэлгүй ав. Ганцаар байх нь таныг тайвшруулж тулгарсан асуудлын тухай тайван тунгаан бодоход тусална. Харин сарын сүүлээр таны сэтгэл хөдлөл өндөр байх тул хийсвэр зүйл нөхцөл байдалд нийцэхгүй шийдвэрт гаргахад хүргэж мэдэх юм. Сайн найз нөхөд үнэлж баршгүй тус хүргэнэ. Зорилготой хүмүүс амжилт олно. Ур чадвар сайн байх боловч гүйцэтгэж чадахаасаа илүү ихийг авахгүйг хичээ. Өөртөө үнэнч байж бодит үр дүнд хүрэх зүйлээ л хий. Санаандгүй үйл явдалд өөрийгөө бэлд. Төлөвлөгөөг сохроор дагах бус зарим үед зөн совиндоо найд. Од эрхэс танд эергээр нөлөөлж байна. Зөв хандлага зөв үр дүнг авчирдаг тул танд санаа зовоод байх зүйл байхгүй.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.