in

ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Зөв, ГоёЗөв, Гоё Арай ч дээАрай ч дээ БурууБуруу Ха хаХа ха

Ямар ордны хүмүүс чулуу шиг хатуу зүрх сэтгэлтэй байдаг вэ?

Хүн бүрийн зан чанар хоорондоо харилцан адилгүй. Зарим нь нээлттэй, сайхан сэтгэлтэй байхад, зарим нь ууртай, өөрийгөө л боддог, чанга хатуу зан чанартай байдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ чулуу мэт хатуу зүрх сэтгэлтэй зурхайн ордуудыг танилцуулж байна. Та ч бас эдгээрт багтсан байж мэднэ шүү.

Үхрийн орд

Зөрүүд, өөрийнхөөрөө үхрийн ордны хүмүүстэй маргалдаад дийлнэ гэдэг бэрх. Өөрийн зөв л гэж үзсэн бол тэр чигээрээ зүтгэж, ууртай төрхөө олон хүнд харуулна. Бусдад амархан гомдож, нэг гомдсон бол уучлана гэдэг юу л бол. Шартай учир бусдын хүрсэн амжилтанд би ч бас хүрч чадна гэх бодлоор амьдардаг. Хэзээ ч бууж өгөхгүй бөгөөд хүчтэй бас ууртай хүмүүс.

Хилэнцийн орд

Тэдний зүрх сэтгэл жижигхэн зайтай өрөөтэй л адил. Үүндээ яг л өөрийнхөө гэж бодсон хүмүүсээ багтааж, тэдэндээ л байгаа бүхнээ зориулна. Харин тэрхүү өрөөний гадна үлдсэн хүмүүсийн тухайд ямар байх нь хилэнцийн ордныхонд огтхон ч хамаагүй.

Тэд зөвхөн өөртөө болон өөрийнхөө ойр дотны хүмүүст анхаарал бөгөөд хэзээ ч худлаа найзын дүр эсгэхгүй. Бүх зүйлд үнэнч шударгаар ханддаг төдийгүй хэтэрхий шулуухан байдал нь тэднийг найз нөхөд цөөтэй, ганцаардмал байлгах нь бий. Мөн хэт огцом ууртай. Тэднийг уурлуулах нь тун ч дэмий санаа. Учир нь тэд уурласан үедээ юу ч хийж мэднэ.

Хумхын орд

Тэдний зүрх түгжээтэй хаалгатай л адил. Хүссэн хүн нь тэнд нэвтэрч чадахгүй. Бусадтай тун ч хүйтэн харьцдаг боловч, дотроо тэдэн шиг зөөлхөн, дулаахан хүн гэж ховор болов уу. Бүх мэдрэмжээ өөртөө л хадгалж, нуух бөгөөд өөрийгөө хүчтэй, хүйтэн хэмээн бусдад мэдрүүлэхийн тулд уур бухимдал, муухай аашаар цайз босгодог.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.