in

Арай ч дээАрай ч дээ ГайхмаарГайхмаар Зөв, ГоёЗөв, Гоё БурууБуруу Ха хаХа ха

Х.Янжингаажид: Надад Т.Ганболд 5 сая доллар өгч салсан гээд гадуур яриад байна гэсэн. Чин үнэн нь

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн эзэн Т.Ганболд эхнэр Х.Янжингаажид болон дөрвөн хүүхдээсээ салах шуугиан нэлээдгүй дэгдсэн. Тэгвэл түүний эхнэр Х.Янжингаажид ахин мэдэгдэл гаргажээ. Тэрээр:

“Тордайн Ганболдын ээлжит нэг жүжиг. Бүр арга техник нь яг ижил. Бусдын хийсэн зүйлийг өөртөө нааж, бүрэн мэдээлэлгүй хүмүүст өөрөө хийсэн мэт ярьж, тэднээр өөрийгөө магтуулах.

Жишээ нь надад Т.Ганболд 5 сая доллар өгч салсан гээд гадуур яриад байна гэсэн.

Чин үнэн нь 4 хүүхдийнх нь эх 26 дах сардаа бусдын байраар түрээсийн зардлаа өөрөө бүрэн даагаад, ширхэг төгрөг ч Т.Ганболдоос авалгүй хүүгээ дагуулаад амьдарсаар байгаа.

Хүний амьдралын хамгийн гоё залуу насыг худал хуурмаг бүхнээр үрэн таран хийчээд гэнэт хүн чанартай, хоншоортой эр болох гэж оролдоостой. Улс даяараа ямар хүнийг чинь мэдчихээд байхад.

16 жил ханилсан хань, 4 хүүхдээ үгүйсгэж гэрлээгүй гээд шүүхдээд байдаг адгийн жүжигчний жинхэнэ нүүр царайг өчнөөн хулхидуулсан, хууртагдсан хүмүүс нь мэдээд байна. Хэд хэдэн шүүх дээр Ганболдтой шүүхдэлцэж байгаа хуучин хамтрагчид нь зөндөө байна.

Архангай угшилтай олон зуун бизнесмен, компаниуд, улстөрчид, нутгийн захиргаа нь улсын төсвөөс, ивээн тэтгэлэгээр мөнгө хөрөнгө босгон хийсэн арга хэмжээг Тордайн Ганболд хийсэн юм байна л даа.

Нарциссист хүн бусдад таалагдахын тулд олон дүрд хувирч чаддагийг энэ хүн мэддэггүй бололтой. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан.

Агуулга биш хэлбэр хөөдөг хүмүүс бие биенээ олжээ. Ганц бие хүмүүс лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү. Надад ямар хамаа байхав. Баяр хүргэе та хоёртоо.” гэжээ.

Хариулт үлдээх

Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM хариуцлага хүлээхгүй болно.

  1. Хохь нь чи хүнтэй гүйж нөхөртөө хөөгдсөн хөөх ёстой юм чинь олон юм шаочигнаап дандаа хэрүүл хийэ явдаг хүүхэн